"Хүчит шонхор" захыг 29 саяар торгосон нь зөв гэж үзжээ | News.MN

"Хүчит шонхор" захыг 29 саяар торгосон нь зөв гэж үзжээ

"Хүчит шонхор" захыг 29 саяар торгосон нь зөв гэж үзжээ

"Хүчит шонхор" захыг 29 саяар торгосон нь зөв гэж үзжээ

“Хүчит шонхор” ХХК өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд  үгсэн хуйвалдаж, мах дамлан худалдаалж байсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн билээ. Тухайлбал, махны үнийг зохиомлоор хөөрөгдөж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торгосон юм.

“Хүчит шонхор” захын удирдлага үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хуулийн байгууллагад ханджээ. Хэргийг хянасан прокурор ШӨХТГ-ыг хууль зөрчиж торгосон хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах саналаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Анхан шатны шүүх прокурорын саналыг зөв хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

ШӨХТГ-аас үүнийг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүх торгосон нь зөв хэмээх шийдвэр гаргасан байна. Иймд "Хүчит шонхор" захын зүгээс дахин Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд хэргийг энэ сарын 2-нд тус шүүхээс хянаж үзээд, хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Хүчит шонхор захыг 29 саяар торгосон нь зөв гэж үзсэн байна.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-06 150.129.143.177

Ер нь мах, ногоо, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүний дээд үнийг тогтоох хэрэгтэй юм шиг мунхаг би мунхаглан бодно. Бусад улс орнуудад стратегийн бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоогоод өгдөг юм байна лээ

Avatar

Зочин 2021-11-06 142.79.202.93

Дөрүүн хувь нь 30 сая. 40 хувь нь 400. Нэн зуу нь миллиард гаран. Иймдээ Монголчууд дампуурахгүй байна даө. Хүн бүр дор дороо мөнгөтэй. ЯДРААГҮЙ ХУЛГАЙЧ нар байхгүй юу

Avatar

Зочин 2021-11-06 202.131.225.197

Muusain chenjuud bolj bolj dampuuraasai

Avatar

Буурал 2021-11-06 66.181.180.44

Монголын ард түмэнд хамгийн хямд үнэтэй зах. Мах хаа сайгүй өндөр үнэтэй. Сонгож торгох нь юу л болдоо?

Avatar

Зочин 2021-11-06 192.82.76.74

Зөв шийдвэрлэжээ. Баяр хүргэе. Олон олон худал хуурмаг хээл хахуультай шударгаар тэмцээрэй

Avatar

Зочин 2021-11-06 199.249.230.163

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

НАРАНТУУЛ ЗАХЫГ ХООЖ ЗАЙЛУУЛААЧЭЭ 2021-11-06 202.126.89.146

БОХИР ЗАВААНЫ ОРГИЛ ТУЙЛ НЬ БОЛСОН НАРАНТУУЛ ЗАХЫГ ХААХ ХЭРЭГТЭЙ ШУУДЭЭ ЮМ ОСОЖ ХОГЖИЖ ДЭВЖИХ ЕСТОЙ БАЙТАЛ УЛАМ ДОРДОЖ ДООШИЛСОН МОНГОЛЫН БОХИР ЗАВААН УИЛЧИЛГЭЭНИЙ СОЕЛГУЙ ХАМГИЙН БУЗАР БУЛАЙ ГАЗАР ДАА

Avatar

Зочин 2021-11-06 150.129.141.79

Прокурорт хэдэн бор юм өгчээ дээ янз нь ккк

Avatar

Зочин 2021-11-06 86.151.165.189

Зөв зөв жаахан чангахан хууль дүрмээ сахиулах хэрэгтэй. Одоо тэгээд давж заалдана гэдэг моодтой болчихсон юм даа. Даварсан юмнуудыг жаахан дарж барьж байсан дээр шүү!

Avatar

Зочин 2021-11-06 202.126.89.124

Ene torguuliig mahnii ynendee shingeechihee harin ch 1 medeh bailgyi ted nar n hha. Zuv gd bga chi tololtsoh bha da, tsagaan hoolton bolchoogyim bgazde

Avatar

Зочин 2021-11-06 64.119.21.146

Зөвөө хууль бус ажил хийвэл ингэх л ёстой.ёр нь хаах хэрэгтэй эсвэл шаардлага хангасан махны зах маш олон гарга.иргэдийн гаргаж буй саналд дээд махан толгойтнууд ойлгохгүй байна шүү дээ.

Avatar

зочин 2021-11-06 192.82.90.6

ХАМГИЙН БОХИР ЗАВААН ЗАХ. ХААВАЛ ТААРНА.

Avatar

УБ иргэн 2021-11-06 202.21.117.10

Энэ бүх захуудыг хаах хэрэгтэй, Хүчит шонхор, Нарантуул 1, 2, Барс-ыг хаагаад Саруул зах шиг цэвэрхэн аятайхан машины зогсоол сайтай газруудыг олноор нь нээе, УБ хотын 4 зүг 8 зовхист

Avatar

Зочин 2021-11-06 120.142.31.236

zov zov uls oron hetsuu baihad shulaachid davartsan

Avatar

Зочин 2021-11-06 103.26.193.117

Зөв зөв. Хэдэн муухай улаан маханд улангассан новшуудыг бүр сайн торгож ял эдлүүлэх хэрэгтэй шүү

Avatar

иргэн 2021-11-06 192.82.71.157

Ганцхан Хүчит Шонхор зах дээрээ махаа борлуулдаг 1сая гаруй хүнтэй хот байхгүй байх.БӨӨН түгжрэл,зовлон.Мах зардаг захаа олон ,хүртээмжтэй болгоочээ.Дарга нараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж