"Хүчит шонхор" захыг 29 саяар торгосон нь зөв гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.06-нд нийтлэгдсэн

"Хүчит шонхор" захыг 29 саяар торгосон нь зөв гэж үзжээ

"Хүчит шонхор" захыг 29 саяар торгосон нь зөв гэж үзжээ

“Хүчит шонхор” ХХК өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд  үгсэн хуйвалдаж, мах дамлан худалдаалж байсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн билээ. Тухайлбал, махны үнийг зохиомлоор хөөрөгдөж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торгосон юм.

“Хүчит шонхор” захын удирдлага үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хуулийн байгууллагад ханджээ. Хэргийг хянасан прокурор ШӨХТГ-ыг хууль зөрчиж торгосон хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах саналаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Анхан шатны шүүх прокурорын саналыг зөв хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

ШӨХТГ-аас үүнийг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүх торгосон нь зөв хэмээх шийдвэр гаргасан байна. Иймд "Хүчит шонхор" захын зүгээс дахин Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд хэргийг энэ сарын 2-нд тус шүүхээс хянаж үзээд, хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Хүчит шонхор захыг 29 саяар торгосон нь зөв гэж үзсэн байна.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж