"ОПЕК+" өдөрт олборлох нефтийг 400 мянган торхоор нэмэгдүүлнэ | News.MN

"ОПЕК+" өдөрт олборлох нефтийг 400 мянган торхоор нэмэгдүүлнэ

"ОПЕК+" өдөрт олборлох нефтийг 400 мянган торхоор нэмэгдүүлнэ

"ОПЕК+" өдөрт олборлох нефтийг 400 мянган торхоор нэмэгдүүлнэ

Covid-19 цар тахлын улмаас нефтийн эрэлт огцом буурч, Нефть экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд (ОПЕК+) нийлүүлэлтээ хязгаарласан. Үүний улмаас нефтийн үнэ сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм.

АНУ-ын нефтийн нөөц энэ долоо хоногийн эхээр нэмэгдсэнээс гадна үнийн өсөлтийг зохицуулахын тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлж магадгүй гэж таамаглаж байсантай холбоотойгоор үнэ нь буурав.

“ОПЕК+” өнгөрсөн Пүрэв гаригт нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх АНУ-ын уриалгыг хүлээн авахаас татгалзаж, олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор нефтийн үнэ нэг гаруй хувиар өсөв.

“Brent” маркийн нефтийн нэг торхын үнэ Пүрэв гаригт хоёр орчим хувиар буураад байсан нь Баасан гаригт 82 цент буюу нэг гаруй хувиар өсч, 81.36 ам.долларт, мөн “WTI” маркийн нефтийн үнэ 97 цент буюу 1.25 хувиар өсч, 79.78 долларт хүрчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нефтийн үнэ нэмэгдэж буйг харгалзан олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсан. Гэвч “ОПЕК+”-ын гишүүн орнууд Пүрэв гаригт одоогийн хэрэгжүүлж буй төлөвлөгөөгөө үргэлжлүүлж, ирэх арванхоёрдугаар сараас өдөрт олборлох нефтийг 400 мянган торхоор нэмэгдүүлэх тохиролцоонд хүрэв.

Эх сурвалж: REUTERS, US NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-06 199.249.230.163

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

:0? ? - ikfd# ¥+©amtlgj; at -1.$ + ######@ 2021-11-06 216.38.195.77

-¶;.
@
$ bnry____________________[ dt Chjps_w] un

Avatar

Зочин 2021-11-06 142.79.202.93

Зөвхөн Монголд л нэмэгдээд гэж бодож байна уу. АНУд долоо хоногт 1000н төгрөгөөр литрийн үнэ нэмэгдсэн байна. Монголын төрөөс огт хамааралгүй үнэ нь тогтож байгаа зүйлсийг бид яалт билээ. Үнийг нь барина гэж улам дордуулаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж