“Монгол Улс фокусаа алдсан” | News.MN

“Монгол Улс фокусаа алдсан”

“Монгол Улс фокусаа алдсан”

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

Б.ЛХАГВАЖАВ: НӨАТ-ЫГ ГААЛЬТАЙ ШУУД ХОЛБОХ ХЭРЭГТЭЙ

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.

-Та НӨАТ-ын буцаан олголтын системийн “автор”. Энэ систем хүссэн үр дүн авчирсан уу гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлье?

-Монгол Улс 1997 оноос хойш нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) авч байсан ч үндсэн ухагдахуунаас хазайлгаж, дампууруулсан байсан. Тиймээс 2015 онд дөрвөн төрлийн татварыг шинэчилсэн. Үүний нэг нь НӨАТ-ын тухай хууль юм. Татварын системийн дөрвөн том хуулийг шинэчлэн найруулсны дараа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийг шинэчилсэн. Нэг ёсондоо 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс санхүүгийн бүртгэлийн системтэй холбоотой хуулиудыг шинээр найруулж хэрэглэсэн. Иргэддээ НӨАТ-ын 20 хувийг буцааж өгч байгаа үйл явцын үр дүнд бизнесийг бүртгэх, гарч байгаа бүх санхүүгийн баримтыг бүртгэлжүүлэх ажил хийгдсэн. 2016 онд НӨАТ-ын систем ажиллаж эхлэхэд манайд ердөө 1600 кассын машин л байсан. Хоёр жилийн хугацаанд 110 мянган кассын машинтай болсон. Өнөөдөр 220 мянган кассын машин ажиллаж байна. Өмнө нь нийт зах зээлийн 60 хувь нь хар зах зээл байсан. Үүнийг ил гаргахын тулд иргэддээ боломж олгох ёстой юм байна гэж үзээд, НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх, сугалаанд оролцох, буцаан олголт авах боломж олгосон. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны татварын орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн бол 2017 оны аравдугаар сарын байдлаар татварын орлого нэг их наяд төгрөгөөр давсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн тусламжтайгаар бүх төрлийн татварын орлого биелсэн. 2016 онд иргэд эхэндээ итгээгүй. Бид идэвхжүүлэхийн тулд хоёр үйл ажиллагааг зэрэг явуулсан. 2016 оны ажлын үр дүнд 47 их наяд төгрөг тэмдэглэгдэж байсан.

-НӨАТ-ын системийн үр дүнд татварын орлого нэмэгдсэн. Мөнгөний урсгалыг ч тодорхой хэмжээнд хянадаг болсон болов уу?

-Татварын орлого 2017-2019 онд дандаа 30-40 хувийн биелэлттэй байсан. НӨАТ-аар дамжаад хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үүнийгээ дагаад даатгалын орлого жил бүр 30 хувь давж өссөн. Анх 47 их наяд төгрөг тэмдэглэгдэж байсан бол одоо 90 их наяд төгрөг тэмдэглэгдэж байна. Давхардсан тоогоор явдаг, буруу ойлголт төрүүлчих вий. Ямар ч байсан мөнгөн урсгалыг тодорхой хэмжээнд хянадаг болсон. Татварын орлогуудыг бүртгэлжүүлсэн. 2015 онд татварын системүүдээ өөрчилье гээд, тухайн үеийн УИХ-д зэрэг хуулиуд орсон юм. Ганцхан НӨАТ-ын хууль батлагдаад, татварын хуулийн яг үндсэн өөрчлөлтийн концепц нь батлагдаж чадаагүй юм. Бүр хойно У.Хүрэлсүхийн засгийн газрын үед 2019 оны гуравдугаар сарын 19-нд эдгээр хуулиуд батлагдсан. Та анзаараарай. Covid-19 гарснаас хойш татвараар гомдоллосон аж ахуйн нэгжүүд байхгүй. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хуучин 25, 10 гээд хоёр шатлалтай байсан дээр дахин 1 хувийн татвар гаргаад ирсэн. ААНОАТТХ-иар 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгж өгсөн татварынхаа 90 хувийг буцаан авч байна.

-2016 онд энэ хуулийг хэрэглэсэн бол илүү үр дүн үзүүлэх байсан байх? 

-Тийм. НӨАТ илүү үр дүнтэй байх байсан. Иргэн, аж ахуйн нэгж ажил үйлчилгээ аваад татвараа төлдөг. Иргэдийн оруулсан орлогоос компани татвараа улсад тушаах ёстой. Гэтэл компани, төр хоёрын хооронд дандаа асуудал үүсдэг. Татвараа бага төлдөг. Тиймээс иргэнд НӨАТ-ын тодорхой хувийг өгөнгүүт иргэд компанийг хянаад ирмэгц иргэд, төр, компани гэсэн гурвалжин үүсээд, харилцан бие биедээ хяналт тавьж эхэлсэн. Та санаж байгаа бол кассын хажууд талон овоордог байсан. НӨАТ-ын буцаан авалтын систем үйлчлээд эхлэснээр одоо нэг ширхэг ч талон кассны хажууд үлдэхээ больсон. Гэтэл өнөөгийн эрх баригч намын нөхдүүд сонгуулийн хар машин, НӨАТ-ын хар машин хоёрыг шатаана гэж улс төрийн акц хийж байсан. Тэр үед НӨАТ-ын систем хэрэгжихдээ жаахан алдаа гарсан. Түүнийг улс төр болгож баахан дэвэргэсэн. Тухайн үед нь би, хулгайч, худалчуудыг дэмжихгүй шүү гэсэн ярилцлага өгч байсан. Тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд 4 тэрбум төгрөг гаргаж байж манай 43 программист залуу энэ системийг хийсэн юм. Хар зэх зээл дээр мөнгө угаадаг, татвараас зугтдаг бүлэглэлүүд энэ системийг устгах гэж их оролдсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


"ПОПУЛИСТ ШИЙДВЭР ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨМРҮҮЛЖ БАЙНА"

Хадгаламжийн хүү болон зээлийн хүүтэй холбоотой асуудлаар МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаатай ярилцлаа.

-Хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүүг бууруулахгүй байгаа шалтгаан юу вэ. Уг нь банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зээлийн хүүг бууруулах зорилготой байсан?

-Банк хадгаламж зээлийн хүүгийн зөрүүгээр үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Зээлийн хүү өндөр байхад хадгаламжийн хүү буурахаар зөрүүгээр нь банк ашиг олоогүй болов уу. Харин зээлийн хүүг бууруулах стратегийг тодорхойлохдоо үе шаттай, хамгийн их зарлага гарч буй хэсгийг анхаарч үзэх ёстой.

-Хуулийн хэрэгжилтийн талаар та юу хэлэх вэ?

-Банкны шинэчлэл дангаараа санхүүгийн зах зээлийн бизнесийн орчныг сайжруулахгүй болов уу. Шалтгааныг өөрөөс нь биш, өөртэй нь холбоотой зүйлийг харах хэрэгтэй. Банкны тухай хууль хэрэгжих гол суурь нь бизнесийн орчин. Үүний гол суурь нь Өрсөлдөөний тухай хууль. Энэ хууль Банкны тухай хуультай холбоотой юу гэдгийг харж болох юм. Монгол Улс 790 орчим хуультай. Гэвч эдгээр хуулийг Өрсөлдөөний тухай хуулиар холбох асуудал сүүлийн 30 жил хийгдээгүй. Тэгэхээр зөвхөн Банкны тухай хууль хэрэгжиж байна гэж харахаас илүү бид том зургаар Covid-19-ийн өмнө болон тахлын үед, мөн дараа нь шинэ нөхцөл байдал руу шилжих гээд байна. Ийм нөхцөлд одоогийн хуулиуд нь дасан зохицож чадах юм уу гэдгийг харах хэрэгтэй болно. Миний харж байгаагаар Банкны тухай хууль дижитал бэлтгэлд илүү сайн зохицож хэрэгжиж байгаа болов уу гэж харж байна. Банкны хуультай зэрэгцээд Даатгалын тухай хууль, Хөрөнгийн тухай хуулийг зайлшгүй авч үзэх хэрэгтэй. Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй банк, даатгал, хөрөнгийн аль нь ч өрсөлдөөний зарчмаар явбал өнөөдрийн тогтолцоонд ажиллах хэрэгтэй. Гэтэл өрсөлдөөнтэй байж чадаж байна уу гэдгийг эргээд харах хэрэгтэй. Банкны тухай хууль, Даатгалын тухай хууль, Хөрөнгийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуультай хослох хэрэгтэй.

-Нөгөө талд хадгаламжийн хүүг тэглэсэн нь иргэдэд алдагдалтай, банкинд ашигтай шийдвэр биш үү?

-Цар тахлын хуулиар хадгаламжийн өнөөгийн байдлыг авч үзвэл хугацаагүй хадгаламжийг тэглэсэн. Энэ нь банкинд боломж олгож байгаа ч нөгөө талд хадгаламжтай хүмүүс тодорхой хэмжээнийг ашиг хүртэж чадахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд дан ганц хадгаламж зээлийн зөрүүгээр харах биш банкны үйл ажиллагааны үндсэн зардлын хувийг харах нь чухал. Үүнээс гадна банк үйл ажиллагаагаа хэвийн явуулахад татан төвлөрүүлэх хөрөнгө нь чухал байгаа юм. Өмнө нь магадгүй татан төвлөрүүлэх хөрөнгийг гадаад эх сурвалжаас авч чаддаг байсан. Гэвч цар тахлын үед  дэлхий нийтээр хүндхэн нөхцөлд татан төвлөрүүлэх хөрөнгөө өмнөх шигээ авч чадахгүй байж магадгүй. Иймд томорсон үйл ажиллагаанд татан төвлөрүүлэх хөрөнгөө бодитой үүсгэж чадахгүй нь банкны томоохон асуудлын нэг болж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


Д.ГАНЦЭЦЭГ: БИ ЭСРЭГ ДҮРЭЭС САЙХАН МЭДРЭМЖ АВААГҮЙ  

“Сарны нулимс", "Өдөр өдрийн нар”, "Аравт”, "Улаан дөрвөлжин" киноны дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин бол Д.Ганцэцэг. Оюутан цагаасаа Улсын драмын эрдмийн театрын босгыг алхаж, жүжигчнийхээ гарааг эхэлсэн тэрбээр цөөнгүй киноны гол болон туслах дүрд тоглосон.

Жүжигчин бүсгүй сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хөндийрсөн. Учир нь Хятадын Театр академид урлагийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн амжилттай суралцаж, эх орондоо ирээд байгаа билээ. Их сургуульд суралцах хугацаандаа Хятадын уран бүтээлчидтэй хамтран хоёр ч уран сайхны кинонд тоглоод амжсан тухайгаа ярилаа. Түүний яриаг хүргэе.

-Жүжигчин бүсгүйг мэргэжил дээшлүүлэхээр Хятад улсыг зорьсон гэж дуулсан. Ямар мэргэжлээр суралцаж, төгсөв. Хэзээ эх орондоо хэзээ ирсэн бэ?

-Миний хувьд долоон жилийн өмнө Улсын драмын эрдмийн театраар овоглож байсан. Тэрнээс хойш уран бүтээл рүү шаргуу орох гэж хичээсэнгүй. Энэ хугацаанд өөрийгөө өөр зүйлд сорьж, гадаадад суралцаад ирлээ. Хятадын Бээжин хотын Театр академид урлагийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалж, өнгөрсөн хавар амжилттай төгслөө.

-Их сургуулийнхаа хажуугаар Хятадын уран бүтээлчидтэй хамтран хоёр ч кинонд тоглосон гэв үү?

-Би өнгөрсөн хугацаанд ор тас уран бүтээлээсээ хөндийрсөнгүй. Хятадад байхдаа хоёр уран сайхны кинонд тоглосон. Хичээл сургуулиа завсардуулахгүйгээр зураг авалтад оролцож, надаас маш их хүч, энерги зарцуулсан. Тодруулбал, Хятадын уран бүтээлчдийн олон жил ярьсан “Хубилай хаан” уран сайхны кинонд тоглосон. Намайг анх тэнд очиход Чимбай хатны дүрийн проб хийж, тэнцэж байлаа. Тэгсэн хоёр жилийн дараа кинонд тоглохдоо Хубилай хааны ээж Сорхугтан хатны дүрд тоглох болсон нь тухайн үед гэнэтийн цохилт болж байсан. Би уг нь Чимбай хатны дүрд өөрийгөө бэлдэж байсан хүн шүү дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-06 124.158.66.227

Лхагважав шиг нөхдүүд улс орныг удирдаасай. Жонхуу Хүүк бол эдийн засгаа унагаж байна.

Avatar

Иргэн 2021-11-06 59.153.85.210

Сонгууль луйвардаж гарч ирсэн нөхдүүд Монголыг сүйрүүлж дуусаж байна даа.

Avatar

Зочин 2021-11-06 124.158.64.53

Яг үнэн. 2020 оны сонгуулийг МАН хуугаар нь булхайцсан. Булхайны гол этгээд нь хүйтэн царайт МАН -ын ЕНБ дарга Амарбаясгаланг гэдэг юм билээ. Тэр их айж байгаа гэсэн.

Avatar

mar 2021-11-06 172.85.168.166

ud ugch,zalilj

Avatar

Зочин 2021-11-06 202.9.47.49

Татварын орлого нэмэгдэх хирээр монголын ажил олгогч, жирийн иргэд хохирч төр улам данхайж авилга шудрага бус байдал ядуурал илүү газар авсан
Монгол шиг эргүү ард түмэнтэй шившгийн төртэй байснаас Хятадын нэг хэсэг болсон нь дээр

Avatar

Зочин 2021-11-06 202.131.225.197

biznesiin ediin zasgiin gesen tom tom hooson tsoltoi baasnii guzeenuud yamar ch gaviya baihgui hooson hutsna

Avatar

Зочин 2021-11-06 199.249.230.163

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-06 66.181.186.52

ЧИ л фокусаа алдсан байх

Avatar

Зочин 2021-11-06 202.131.225.197

GOY SHUU UNENIIG HELLEE

Avatar

Зочин 2021-11-06 122.201.22.120

Оюун-Эрдэнэ эргүү ац, хоосон толгой зайлаагүй нөхцөлд улам л ероол руугаа явна даа. Засгийн газар огцор !!!!!

Avatar

чимэд 2021-11-06 124.158.66.185

Хувилай хаан гэх мэтээр монгол хүн дэлхийг донсолгож байсан энэ үеийг оросууд үгүйсгэж Хятадыг Оросыг Тартар гэх үндэстэн эзэлж байсан тухай түүхч Веселовская бичсэн байна

Avatar

чимэд 2021-11-06 124.158.66.185

Өөрөөр хэлбэл оросууд хятадыг эзэлж байжээ.Үнэмшихэд хэцүү Одоо Хятадын түүхчид юу гэж үзэх юм бол.Орос, хятад хоёулаал монгол хүний эрхшээлд орж үйлээ үзэж байсан түүх тухайн үеийн бүх тэмдэглэлд үлджээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж