Монголоос Эрээн хотод очсон бараа бүтээгдэхүүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарсан тухай орон нутгийн эрүүл мэндийн хяналтын албанаас өчигдөр/2021.11.04/ мэдээллээ.
Эрээн хотын таван оршин суугч Монголоос бараа бүтээгдэхүүн худалдан авч, хүлээн авсан тухайгаа хотынхоо цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хэсэгт мэдэгдэж, улмаар тус бараа бүтээгдэхүүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарсан аж.
Эрээн хотын эрүүл мэндийн газраас цар тахлын идэвхижилт өндөр, эрсдэлтэй байгаа үед гаднаас бараа бүтээгдэхүүн авахгүй байхыг оршин суугчиддаа анхааруулжээ. Мөн есдүгээр сарын 15-наас хойш Covid-19-ийн халдварын өндөр эрсдэлтэй улс орнуудаас бараа бүтээгдэхүүн хүлээн авсан бол зохих журмын дагуу устгуулахыг Эрээн хотын холбогдох албаны хүмүүс иргэддээ уриалсан гэнэ.
Эрээн хотын тээвэр логистикийн паркийн ажилтан халдвар авсан нь аравдугаар сарын 13-нд батлагдсанаар Монгол-Хятадын гол боомт болох Эрээн болон Замын-Үүдийн хил хаагдаад байгаа. Өнгөрөгч Лхагва гаригийн байдлаар Өвөрмонголын хэмжээнд дотоодын халдварын нийт 163 тохиолдол батлагдаад байна.
Холбоотой мэдээ