"Монгол ард түмний эрх чөлөөг хүсэх хүслийг хэн ч дарж чадахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.11.05-нд нийтлэгдсэн

"Монгол ард түмний эрх чөлөөг хүсэх хүслийг хэн ч дарж чадахгүй"

"Монгол ард түмний эрх чөлөөг хүсэх хүслийг хэн ч дарж чадахгүй"

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга асан Цахиагийн Элбэгдорж Ардчилсан намын Онц их хуралд илтгэл тавилаа.

Тэрбээр "Монгол төрөөс Ардчилсан намынхан явж, ялагдаж болно. Харин Монгол Улсаас ардчилал, эрх чөлөө явахгүй ээ. Сая болсон СХД-ийн сонгууль бол МАН болон МАХН-ы хийсэн гэрээг л биелүүлсэн сонгууль боллоо. МАН сонгуульд ялж сурсан байна. Гэвч тэд ардчилсан арга замаар улсыг удирдаж сураагүй байна.

Ардчилсан намын санаачилсан баталсан "Ирээдүйн өв сан" руу Ардын намынхан хуруугаа дүрэх гэж байна. Монгол ард түмний эрх чөлөөг хүсэх хүслийг, мэдрэмжийг хэн ч дарж чадахгүй.

Ардчилсан намын дарга хэн байхыг шүүх шийдэхгүй, Ардын нам ч шийдэх ёсгүй. Ардчилсан намын гишүүд, намын олонхи та нар шийдэх ёстой" гэв.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж