Э.Бат-Үүл: АН-ыг Ардын нам шиг дарга удирдах гэснээс хагаралдсан

Хуучирсан мэдээ: 2021.11.05-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: АН-ыг Ардын нам шиг дарга удирдах гэснээс хагаралдсан

Э.Бат-Үүл: АН-ыг Ардын нам шиг дарга удирдах гэснээс хагаралдсан

Ардчилсан намын Онц их хуралд Э.Бат-Үүл илтгэл тавилаа. Тэрбээр "Залуучууд та нарын цаг нь ирсэн. Яг л ардчилсан хувьсгал хийж байсан бидний үе шиг нэгнийгээ нөхөж, ирлэж, чадаж байгааг хараад баярлаж байна. Одоо л эвлэж, нэгдэж чадвал миний насан дээр ирээд та нар дараагийн залуустаа хөөгдөөд зогсож байхдаа "Бид эвлэрсэн учраас энэ хүртэл ялсан юм аа" гээд хэлж зогсож байх болно. Ардчилсан нам эв нэгдэлтэй байсан бол өнгөрсөн 30 жилийн турш үргэлж ялах байсан гэдгээ л та нар минь үргэлж санаж яваарай.

Ардчилсан нам бол эрх чөлөөтэй хүмүүсийн нам.

Ийм учраас Ардчилсан намыг Ардын нам шиг даргалж удирдахгүй. Энэ удаагийн хагарлын шалтгаан нь дарга удирдах гэж оролдсоноос болсон шүү гэдгийг залуус минь ойлгоорой" гэв.

Энэхүү Онц их хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж, намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн цэг тавих хурал болно гэж Ардчилсан намын зүгээс мэдэгдсэн.


УИХ-ын дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа намын их хурлын төлөөлөгчдөд хандан үгээ хэллээ.

Тэрбээр" Эмэгтэйчүүд идэвхтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй ажилласаар ирсэн шүү. Эмэгтэйчүүдээ бодоод эвлэрч, нэгдээч гэж уриалж байна. Энэ заалнаас гар гараа бариад гарна гэдэгт итгэж байна. Ерөнхий сайд 100 хоногийн ажлаа хүний үхлээр угтлаа гэж чуулганы танхимд хэлэхэд маргааш нь АТГ-аас намайг дуудсан" гэв.


Монгол Улсын Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэллээ.

Тэрбээр "Ардчилсан нам хагараагүй, цулаараа байгаа гэдгийг харуулж ирсэн та бүхэндээ баярлалаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлснээр АН хаана байхыг Ардчилсан намын дарга хэн байхыг улсын бүртгэл, шүүх тэр бүү хэл МАН ч шийдэхгүй гэдгийг давтан хэлье. МАН-ынхан Дарханы замыг "будаа болгож" байхад тэндээс гурван гишүүн сонгогдоод байгааг л би гайхаж байна. МАН-ыг ялах нь бидний зорилго биш ээ. Монголыг хөгжүүлэх нь бидний зорилго шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж