БНСУ: Монгол тэргүүтэй 16 орны ажилчдад виз олгож эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.05-нд нийтлэгдсэн

БНСУ: Монгол тэргүүтэй 16 орны ажилчдад виз олгож эхэлнэ

БНСУ: Монгол тэргүүтэй 16 орны ажилчдад виз олгож эхэлнэ

Цар тахлын дараа хэвийн амьдралдаа эргэж орох алхмын хүрээнд Өмнөд Солонгос нь гадаадын цагаач ажилчдад хилээ нээхээр төлөвлөж байна. Тодруулбал, ирэх сараас эхлэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох системийн дагуу хүсэлт гаргасан Монгол тэргүүтэй 16 орны ажиллах хүчинд виз олгохоор төлөвлөжээ.

Гэхдээ цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа Мьянмар, Филиппин, Пакистан, Узбекистан, Кыргызстан зэрэг орнуудаас ирэх ажилчид вакцинжуулалтад хамрагдсанаас 14 хоногийн дараагаас л виз авах боломжтой аж. Түүнчлэн тэд нисэх онгоцонд суухаас өмнө 72 цагт багтаан "PCR" шинжилгээгээр сөрөг хариу авсан байх шаардлага тавьж байна. 

Үүний зэрэгцээ өөр 11 орны ажилчдаас зөвхөн "PCR" шинжилгээний сөрөг хариу шаардах ба Өмнөд Солонгост ирснийхээ дараа вакцинд хамрагдах боломжтой гэнэ.

Гадаадаас ирэх ажилчид вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран  Өмнөд Солонгост ирмэгцээ тусгаарлах байранд 10 хоног ажиглалтад байх шаардлагатай аж. 

Өмнөд Солонгост цар тахлын үеэр гадаадын ажиллах хүчний тоо 50 мянгаас 7000 болж огцом буурчээ. Улмаар жижиг, дунд бизнес эрхлэгчид ажиллах хүчний хомсдолд орсноо "гомдоллох" болсон аж. 


ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
9
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж