Лукашенкогийн арыг даахаа Путин амлав

Хуучирсан мэдээ: 2021.11.05-нд нийтлэгдсэн

Лукашенкогийн арыг даахаа Путин амлав

Лукашенкогийн арыг даахаа Путин амлав

ОХУ, Беларусийн хооронд нягт холбоог нэмэгдүүлэх, тэр дундаа байгалийн хийн салбараа нэгтгэх цуврал гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа Минскийн "удирдагч" Александр Лукашенкогийн арыг даах амлалтыг Владимир Путин өгчээ. Тодруулбал, хоёр орны ерөнхийлөгч нар видео уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагаа нэмэгдүүлэх тухай хэлэлцсэн аж. Энэ үеэр Владимир Путин Беларусийн эсрэг гадаадын хөндлөнгийн нөлөөллийн эсрэг Москва үргэлжлүүлэн зогсоно гэдгийг онцолжээ.

Путин, Лукашенко нар өнгөрсөн есдүгээр сард ОХУ, Беларусийн "нэгдсэн улс"-ын төлөөх 10 жилийн хугацаатай хэрэгжүүлэх 28 хөтөлбөрийг баталсан аж. Тэгвэл өчигдөр баталсан гэрээ нь эдийн засаг, хуулийн салбарыг хамарсан бөгөөд татвар, банк, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт нийтлэг бодлого баримтлах талаар тохиролцжээ.

Владимир Путин сүүлийн 20 гаруй жил ОХУ-ыг удирдаж байгаа бол Лукашенко 30 орчим жил Беларусийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Сүүлийн сонгуульд түүнийг улиран ялалт байгуулсныг ард түмэн эсэргүүцэн боссон ч хүчээр дарсныг Барууны орнууд шүүмжилж буй.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж