ЭМГЭНЭЛ | News.MN
ЭМГЭНЭЛ

ГАНХУЯГИЙН ШИЙЛЭГДАМБА /1975-2021/ Монгол Улсын төр, нийгмийн зутгэлтэн, Засгийн Газрын гишүүн, сайд асан Г.Шийлэгдамба 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд зуурдаар таалал төгсч гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгч нарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ганхуягийн Шийлэгдамба нь 1975 оны гуравдугаар сарын 10-нд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрж, Арвайхээрт 1982-1992 онд дунд сургууль, 1992-1996 онд ГХДС-ийн аялал жуулчлалын анги, 1997 онд ИБУИНВУ-ийн Лондон хотын “Center London” коллеж, 1998 онд Удирдлагын хөгжлийн институт, 2004 онд Голландын Мастрихтийн их сургууль, 2008-2010 онд Австрали улсын Melbourne хот дахь "Charles Sturt University"-ийг тус тус төгссөн шилдэг боловсон хүчний нэг байлаа.

Г.Шийлэгдамба нь 1996-1998 онд Монгол мэдлэг дээд сургуульд багш, 1998-2000 онд "Баянговь жуулчин" ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга, 2004-2007 онд ЗТАЖ-ийн дэд сайд, 2007-2008 онд Байгаль орчны сайд, 2012-2015 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2014-2016 онд Эрүүл мэнд, спортын сайд, 2018-2020 онд Өвөрхангай аймгийн МАХН-ын дарга, 2018 оноос өнөөдрийг хүртэл "Эх нутаг" ТББ-ийн тэргүүн, “МОНРОС ЭКО” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байлаа.

Г.Шийлэгдамба нь аялал жуулчлалын салбарт ажиллахдаа тус салбарыг хариуцсан төрийн байгууллагын тулгын чулууг тавилцаж анхны даргаар нь ажиллаж аялал жуулчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, аялал жуулчлалын байгууллагуудыг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангахад онцгойлон анхаарч үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Г.Шийлэгдамба нь байгаль орчны салбарт ажиллах хугацаандаа салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэх, олон улсын гэрээ конвенциудын хэрэгжилтийг хангуулах, агаарын бохирдлыг бууруулах, ой хамгаалалтын ажилд голлон анхаарч ажиллажээ. Мөн агаарын чанарын албаны үндэс суурийг тавьж Ус цаг уур, орчны шинжилгээний газрын бүтцэд Агаарын чанарын албыг хуульд заасны дагуу бие даасан алба болгон зохион байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлэх, алт олборлолтод мөнгөн ус ашиглах явдлыг таслан зогсоож хүн амыг химийн хордолтоос сэргийлэх зэрэг томоохон ажлуудыг бодлогын хүрээнд удирдан зохион байгуулсан байна. Орон нутгийн байгаль орчны байгууллагуудыг бэхжүүлэхэд анхаарч Орхоны хөндийн байгалийн цогцолбор газарт байгаль орчны мэдээлэл сурталчилгааны төвийг байгуулан ажиллажээ.

Г.Шийлэгдамба нь эрүүл мэндийн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний дотор Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд түүний оруулсан бодит хувь нэмэр болох элэгний С вирусын “Harvoni” эмийг монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, эмчилгээг хугацаа алдалгүй эхлүүлэх ажлыг богино хугацаанд зохион байгуулснаар элэгний халдварт өвчнөөр өвчилсөн хүн амыг эдгээх, урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлсэн нь буянтай үйлс болсон юм. Г.Шийлэгдамба нь 2018 оноос эхлэн байгалийн баялагийг хаягдалгүй бүрэн ашиглахад байгальд хоргүй эко технологи нэвтрүүлж улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах санаачлагыг эхлүүлэн ажиллуулж байлаа. Г.Шийлэгдамба нь эх орондоо хайртай, элгэн садандаа энэрэлтэй, анд нөхөддөө түшигтэй, ажилч хичээнгүй, уян зөөлөн, цайлган, тусч зан чанартай амьдралын ноён нуруу сайтай эр хүн байлаа. Түүний бадрангуй гэгээн дүр төрх, үйлс бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ. “МОНРОС ЭКО” ХХК-ЫН ХАМТ ОЛОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-05 43.228.129.131

энэ зургийг нь хүртэл ингэж хийхээрээ яадаг юм, таллаад

Avatar

Зочин 2021-11-05 66.181.164.175

Сайхан сэтгэлтэй нөхөрсөг ямарч шуналгүй сайн залуу байсан

Avatar

irgen 2021-11-05 66.181.161.90

Mongolchuudig elegni C virusees salagsn achtai buyntai hun de

Avatar

Зочин 2021-11-05 103.212.117.89

Өрөвдмөөр юм аа, залуу хүн!
Ум ма ни бад мэ хум. 🙏🙏🙏

Avatar

Иргэн 2021-11-05 43.228.130.169

Нас барсан хүн болгон төр нийгмийн зүтгэлтэн,хосгүй мундаг бсан юм шиг бичих юмаа.Хөөрхий залуугаараа явлаа даа

Avatar

бат 2021-11-05 192.82.65.182

энхбаярын хорлол болж.хүрэлсүх ,,энхбаяр бол аминд халтай хүн,, гэж ярилцлага өгч байсан.үнэн ажээ,

Avatar

Уншигч 2021-11-05 66.181.188.150

Тэнэгт

Avatar

Зочин 2021-11-05 45.154.255.147

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Oorsdigoo hichee 2021-11-05 126.254.87.93

Korona gseen mangaruudaa oorsdigoo hichee

Avatar

Зочин 2021-11-05 66.181.181.65

Энхбаяр улс төрд оруулаад сайд дарга хийлгэж байтал элбэгдорж хүн явуулж урвуулаад Энхбаярын эсрэг ажиллуулаад юу ч үгүй болгосон доо

Avatar

Зочин 2021-11-05 192.82.83.90

Энхбаярын улс төрд хөтөлж оруулж ашигласан залуусын нэг дээ. Ум ма ни бад мэ хум.

Avatar

зочин 2021-11-05 192.82.74.237

Ум сайн амгалан болтугай. Мундаг хүн тэнгэот дэвшижээ.

Avatar

Энхтайван 2021-11-05 139.5.218.64

Маш харамсалтай байна. Сайхан сэтгэлтэй, тусархаг, мэдлэг чадвартай ,ирээдуйтэй залуу байсан юм.Гэр бул, хамаатан садан, терел терегсед нь гун эмгэнэл илэрхийлье.

Avatar

Зочин 2021-11-05 124.158.69.218

Намбарын Энхбаярын өмнөөс ял авсан хүн

Avatar

Тунгалаг 2021-11-05 192.82.74.15

Ум маани бадмэ хум сайхан сэтгэлтэй хүн байсан юм.

Avatar

Зочин 2021-11-05 103.229.120.251

Харамсалтай

Avatar

Маш харамсалтай байна 2021-11-05 103.212.116.121

ӨВ-ийн сор байсан юм биш үү.

Avatar

зочин 2021-11-05 139.5.218.136

Залуу хүн байна даа. Ум маани бад мэ хум.

Avatar

Зочин 2021-11-05 202.9.47.37

Ум маани бад мэ хум,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж