Тээврийн жолоочийн тоо, галт тэрэг солилцоог нэмэгдүүлнэ | News.MN

Тээврийн жолоочийн тоо, галт тэрэг солилцоог нэмэгдүүлнэ

Тээврийн жолоочийн тоо, галт тэрэг солилцоог нэмэгдүүлнэ

Тээврийн жолоочийн тоо, галт тэрэг солилцоог нэмэгдүүлнэ

Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын дөрөвдүгээр хуралдаан өчигдөр/2021.11.04/ цахим хэлбэрээр болжээ. Хуралдаанд Монголын талаас Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав, ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг, Хятадын талаас БНХАУ-ын  Гаалийн ерөнхий газрын Үндэсний боомтын захиргааны дарга Хуан Гуаншэнь,  БНХАУ-ын ГЕГ-ын Үндэсний боомтын захиргааны дэд дарга Ван Ке нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хуралдаанаар Covid-19 халдвар хоёр талын боомтын үйл ажиллагаанд урьд өмнө нь тохиолдож байгаагүй том сорилт болж байгааг онцлон тэмдэглээд хамтран ажиллах дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Монгол улсаас экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, чингэлэг тээврийн терминалын үйл ажиллагааг ашиглаж эхлэх, Замын-Үүд боомтоор нэвтэрч байгаа тээврийн жолооч нарын тоо болон галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Монгол, Хятадын хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих, цаашид хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, гадаад худалдааны цахим нэг цонхны үйл ажиллагааны талаар харилцан туршлага судлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг харилцан тохиролцлоо.

Хуралдааны протоколд хоёр талын комиссын тэргүүн нар гарын үсэг зурсан бөгөөд хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдааныг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-05 59.153.115.237

Хятадын хог энэ чигтээ таг хаагдаасай.

Avatar

Зочин 2021-11-05 45.154.255.147

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Заагч 2021-11-05 202.9.46.146

Вирус хятадаас хог хаягдал эсвэл вирус а их хэрэг байна уу хог вирус хятад Монголд ямар ч хэрэггvй хог хархнууд.

Avatar

Ккк 2021-11-05 103.212.119.169

Битгий л өас ярилцлага болоод өнгөрөөсэй өө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж