ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр үндэсний "Эв нэгдлийн өдөр"-ийг тохиолдуулан Крым хойгт очиж, үг хэллээ. Крым хойг нь 2014 онд Киевт гарсан төрийн эргэлтийн дараа Украинаас салж ОХУ-д эргэн нэгдсэн. Үүнийг Барууныхан хууль бус хэмээн эсэргүүцэж, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьж, Их-8 орны бүлгээс Москваг хөөсөн билээ.
Тэгвэл Владимир Путин "Манай улс түүхэн эв нэгдлийг олж авсан. Энэхүү эвдэршгүй холбоо Свестопольд хүчтэй мэдрэгдэж байна. Та бүхэн үүрд ОХУ-ын нэг хэсэг байх болно" хэмээн мэдэгджээ.
Эв нэгдлийн өдрийг 1612 онд Москваг эзэлсэн Польш-Литвын цэргүүдийг хөөн гаргасныг дурсан 2005 оноос ЗХУ-ын үеийн Большевик хувьсгалын өдрийг орлуулан тэмдэглэж иржээ.
Энэ өдөр мөн цагаачдын эсрэг үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаал болжээ. Москва хотын захиргаанаас энэ онд ямар нэгэн нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон. Улмаар Москва хотын метроны буудалд цугларсан 20 орчим хүмүүсийг баривчилжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ