Covid-19: 3028 хүүхэд, 768 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.05-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: 3028 хүүхэд, 768 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна

Covid-19: 3028 хүүхэд, 768 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн 1182 хүнээс Covid-19 илэрчээ. Үүний 783 нь Улаанбаатар хотод, 399 нь орон нутагт тус тус бүртгэгдэв.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Мөн аравдугаар сарын 22-ноос эдгэсэн хүмүүсийн тоог мэдээлэхээ зогсоосон.

Нас баралтын тухайд 41-80 насны 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1715 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 14,336 хүн хэвтэн эмчлүүлж, 43,439 нь гэрийн хяналтад байна. Хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 3,028 нь хүүхэд, 768 нь жирэмсэн эхчүүд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6473
  • Хүндэвтэр – 5928
  • Хүнд – 1629
  • Нэн хүнд – 306 хүн байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж