Л.Гантөмөрийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2021.11.05-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөрийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо

Л.Гантөмөрийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо

НЭМЭЛТ: 

Ардчилсан намын ҮБХ яг одоо хуралдах гэж байна.

Ардчилсан нам Их хурлаараа УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийг намын даргаар батламжилсан тогтоолын төслийг баталсан. Тиймээс Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэл "Онц их хурал"-ын тэргүүлэгчдэд хандан намын Үндэсний бодлогын хороог хуралдуулах санал гаргалаа. Тиймээс яг энэ цаг мөчид ҮБХ одоо хуралдан асуудлыг хэлэлцэх гэж байна.

ҮБХ-ын хуралд хэлэлцэх асуудал нь Лувсаннямын Гантөмөрийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэлэлцүүлэхийг АН-ын дарга О.Цогтгэрэл санал оруулж, батламжиллаа.


Ардчилсан намын Онц их хурал амжилттай болж өндөрлөлөө. Ардчилсан намын Онц их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ. Тэд үндсэн хоёр санал гаргав. Үүнд, нэгд Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц их хурлаар шийдвэрлэж цэг тавих.

Хоёрт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж төлөөлөгчдийн саналаар тогтоолын төсөл дэмжигдэв.

Түүнчлэн Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталлаа.


Ардчилсан намын Онц их хуралд үе үеийн лидерүүд, АН-аас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн зэрэг өндөр албан тушаалд сонгогдон ажиллаж байсан гишүүдийн төлөөлөл, өнцөг булан бүрийн гишүүд бүрэн ирж оролцож байна.
-АН-аас МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж,
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Н.Алтанхуяг —З.Нарантуяа, Л.Гантөмөр, Ш.Түвдэндорж, -Д.Одхүү тэргүүтэй үе үеийн УИХ-ын гишүүд —УИХ дах Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ
-Анхан, дунд шатны намуудын төлөөлөл, дарга нар бүрэн оролцогчид, асуудлаа ярилцаж, төлөөлөгчиддөө хандан үг хэлж, их хурлын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.


Намын ээлжит бус их хурлын тэргүүлэгчдийн даргаар Д.Батсайхан, тэргүүлэгчдээр Ж.Батсуурь, А.Адьяасүрэн, С.Эрдэнэболд, Д.Наранбадрах нар сонгогдлоо. Дотоод сонгуулийн хороо, мандатын комиссын дүгнэлтийг сонсож, их хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, тооллогын болон редакцийн комиссыг батлан, хэлэлцэх асуудлууд руугаа орж байна.

Онц их хуралд 21 аймгийн Ардчилсан намын бүх дарга, 330 сумын намын даргаас 300 нь биечлэн нийт 1258 төлөөлөгч оролцож байна. Ирц 95 хувь бүрджээ.


Ардчилсан намын Онц их хурал өнөөдөр/2021.11.05/ 11:00 цагт Улаанбаатар паласт эхэллээ. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж, намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн цэг тавих хурал болно гэж Ардчилсан намын зүгээс мэдэгдэв.

Өчигдөр АН -ын дарга М.Тулгат тэргүүтэй гишүүд энэхүү хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойголцол, дүрмийн бус шийдвэрүүд болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дарааллан ялагдал хүлээсэн зэрэг нь АН-ын хувьд 30 жилийн түүхэндээ байгаагүй онцгой нөхцөл байдал үүссэн гэж "Улс төрийн зөвлөл" үзсэнээр “Онц их хурал” болгон хуралдуулахаар болсон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
19
ХахаХаха
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж