"Бид түүхээ сайн мэдэж, үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай" | News.MN

"Бид түүхээ сайн мэдэж, үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай"

"Бид түүхээ сайн мэдэж, үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай"

"Бид түүхээ сайн мэдэж, үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай"

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол туургатан ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлхий ертөнцөд сүр хүчээрээ гайхагдаж, суу алдраа мөнхөлсөн аугаа хүчирхэг өвөг дээдсээрээ бид бүхэн бахархах ёстой ард түмэн. Одоогоос 859 жилийн өмнө Тэмүүжин – Их эзэн Чингис хаан мэлмий гийж, “Монгол” хэмээх нэрийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн Мянганы суут хүн билээ. Аугаа хүчирхэг өвөг дээдсийнхээ  сүр хүчинд бид туурга тусгаар Монгол Улсаа мандуулж, бахдам түүх, байгуулсан гавьяагаар нь овоглон дэлхийн улс орнуудтай эн зэрэгцэн оршиж байна.

Өнөөгийн Монгол Улс төдийгүй дэлхийн хүн төрөлхтний хөгжил цэцэглэлт, ололт амжилтыг эзэн Чингис хаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Их эзэн Чингис хаан нүүдэлчдийн соёлыг соёл иргэншил болгон хөгжүүлсэн бөгөөд үүнийг өнөөдөр дэлхий ертөнцөд Нүүдлийн соёл иргэншил хэмээн нэрлэдэг.

Дэлхийн түүхэнд олон соёл байдаг боловч соёл иргэншил цөөхөн. Учир нь дэлхийн бүх үндэстэн, угсаатан тэр бүр соёл иргэншил бүтээж чадаагүй юм. Соёл иргэншил гэдэг бол олон угсаатан, овог аймгийг нэгтгэсэн өргөн уудам нутагтай, бичиг соёлтой, хууль ёс, төр засагтай, үзэл санаа, үнэт зүйлтэй, уламжлал шинэчлэлийг хослуулсан өвөрмөц онцлогтой цогц ойлголт юм.

Чингис хааны цогцлоон хөгжүүлсэн нүүдлийн соёл иргэншил чухамхүү энэ бүхнийг багтааж чадсан билээ. Тиймээс даяаршлын давалгаанд ижилсэхээс гадна ондоошиж байгаа энэ цаг үед монголчууд бид олон зууны туршид оршин тогтнож ирсэн Монгол соёл иргэншлээ дээдлэн хөгжүүлэх учиртай.

Чингис хаан болон түүний залгамжлагчдын бий болгосон монгол соёл иргэншил Евроазид энх тайвныг тогтоосон нь дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” буюу “Пакс Монголика” хэмээн нэрлэгдэн үлдсэн түүхтэй.

“Монголын их амар амгалан” бол дэлхийн түүхэн дэх “Ромын их амар амгалан”-гаас хойш олон жилийн дараа тогтсон гурав дахь их амар амгалан гэдэг. Эзэн хааны байгуулсан энэ “Их амар амгалан” Ази, Европ тивийг дамнасан асар өргөн уудам нутгийг эзэлж байсан бөгөөд цаг хугацааны хувьд хамгийн багаар бодоход хагас зуун жил үргэлжилсэн байдаг. Урт удаан хугацаанд дайн дажингүй амар амгалан байсны хүчинд Ази, Европыг холбосон худалдаа наймаа, дипломат харилцаа хөгжөөд зогсохгүй хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

Тиймээс эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид эзлэн түрэмгийлэгчид бус харин амар амгаланг тогтоож, соёл иргэншлийг байгуулж, дэлхийн хөгжлийг түүчээлэгчид байсан юм. Өнөөдөр бид энэ үнэн бодит түүхийг хүн төрөлхтөнд сурталчлан таниулахын тулд соёл урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлэн, холбогдох шинжлэх ухааны салбаруудаа олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай байна.

Энэ ажлын хүрээнд “Чингис хааны өв соёлын хүрээлэн”, “Чингис хаан” музей байгуулж байгаа бөгөөд “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулахаар ажиллаж байна. Монголчууд бид өнгөрсөн зуунуудад ямар түүх бүтээснээ сайн мэдэж байж ирээдүйн түүхээ бүтээх үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай.

Бид өнгөрсөн түүхийг дахин бүтээхгүй ч түүнээс илүү аугаа түүхийг бүтээх өөдрөг ирээдүйг бэлгэдэн ерөөдөг уламжлалтай ард түмэн. Эрхэм хүндэт ард иргэд, элэг нэгт Монгол ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлье. Ард түмнээрээ тэмдэглэдэг “Монгол бахархлын өдөр” бол монгол түмэн эзэн Чингис хаан, аугаа их өвөг дээдсийнхээ үйл хэрэг, үүх түүхээр омогшин бахархаж, билиг сургаалыг нь санан дээдэлж, ой санамжаа сэргээдэг өдөр юм.

Их эзэн Чингис хааны тунхаглан тогтоосон амар амгалан Монгол соёл иргэншил үеийн үед дэлгэрэн хөгжиж, Монгол Улс мандан бадрах болтугай! Морин дэл дээр ассан монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг. Мөнх хөх тэнгэр монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-05 202.55.182.221

https://ergelt.mn/news/176/single/15262

Avatar

Зочин 2021-11-05 43.228.129.20

Оюу толгойгоо 100% монголчууд эзэмшмнээр жилдээ 12-15н тэрбум долларын борлуулалт хийж,үүнээс 9н тэрбум долларын цэвэр ашигтай ажиллах болно Бид баяжмалаа дэлхийн зах зээлийн үнээр дуртай газраа худалдсанаар ,,,тэр нөгөө өр мөр ор сураггүй алга болж монголчууд дэлхийн хамгийн баян ард түмэн болно.Ийм өндөр ашигтай наймаанаас ямарч улсын засгийн газар татгалзахгүй. Монголчууд Оюутолгойгоо 100% эзэмшснээр дэлхийн эдийн засгийг хянах боломжтой нэг хөзөр нь болно, гоё байгаа биздээ

Avatar

Зочин 2021-11-05 43.228.129.20

Млнголын төр алдагдсан орд оюутолгойгоо нэн дариу 100% эргүүлэн авах хэрэгтэй Учир нь Оюу толгойгоо эргүүлэн авахад хууль эрх зүйн талаасаа бүрэн боломж бүрдсэн.,,Бид оюу толгойгоо 100% өөрсдийн хүчээр ажиллуулах техникийн болон хүний нөөцийн боломж бүрэн хангагдсан. Эхний ээлжинд оюутолгойгоороо барьцаалж гадны банкнаас 9н тэрбумын зээл авч Оюу толгойн 66%-г хүүтэй нь 9н тэрбум доллароор худалдан авч эзэн нь юмаа мэддэг ,эд хөрөнгөө хянадаг болох

Avatar

Зочин 2021-11-05 45.154.255.147

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-05 103.80.210.183

шроонгийн нааранд л унтаж байх ёстой хүн энд хуцаад л байж байх. МУУ ЦӨВИЙН цаг гэж ёстой цаг хугацааны хүчийг харуулж байна даа.

Avatar

ичмээр харагдсан 2021-11-05 192.82.78.115

Шоронгийн хадаас болговолч болчихоор л нөхөр. НҮБ-ийн хурлын үеэр хаашаа л бол хаашаа харж марсайтал инээж ямартай асагжуу манагдуухнаа дэлхийд өөрийгөө төвөггүй таниулчихлаа. Хүүкээс өөр хүн хүн рүү хараад маасай, арзайтал энгээгээд байгаа нэгээхэнч хүн харагдсангүй ээ

Avatar

Зочин 2021-11-05 103.80.210.183

шроонгийн нааранд л унтаж байх ёстой хүн энд хуцаад л байж байх. муу цөвийн уаг гэж ёстой цаг хугацааны хүчийг харуулж байна даа.

Avatar

үзэл бодол 2021-11-05 192.82.78.115

Санаа зовоод д яахав дээ. Удахгүй жамаараа очино доо очно

Avatar

2022 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗОРИЛТ ГЭЖ БНА УУ ⁉️ 2021-11-05 202.126.88.157

Ум мани бадмэ хум ‼️
Өнгөрсөн 2 жилд чартераар зөөсөн иргэд мөн дотоодын иргэд тань сүүлийн 4 сарын турш 7 хоног бүр хэдэн зуугаар эндсээр дууслаа ‼️ яг л 7 хоног бүр Монголд нэг онгоцны ослоор хүмүүс энддэг болжээ……
Цаашид, ядаад 2022 оны төлөвлөгөө, зорилт юу вэ ⁉️Энэ гамшиг 2022 онд дахиад үргэлжилнэ гэж прогноз гарчээ

Avatar

үзэл бодол 2021-11-05 192.82.78.115

Мэдээж үргэлжилнэ ш дээ. Мэдлэггүй ,мэдрэмжгүй попдохоос өөрийг мэдэхгүй Хэцүү эрхэмүүдийг дээрээ залсан тул ард иргэд зөвнөө зөвнө. Жинхэнэ ажлын төлөө гэх сэтгэл зүрхтэй нэг ээ гүтгэн харлуулж зовооноо зовооно

Avatar

Зочин 2021-11-05 64.119.17.188

Horrel: Түүх яг ижил давтагдах нь ховор боловч бидэнд зүг чиг өгч, бидний мэдлэгийн санг арвижуулж, үр дүнг тодорхойлоход юу чухал болохыг тодруулж, дохиог таньж унших боломж олгодог.
Barro: Өнгөрсөн үе бол бодлого боловсруулагчид хэрэгтэй мэдээлэл өгөх олон чухал сургамжийг агуулж байдаг билээ…

Avatar

Жудпаггүйчүүд сонсходд хатууч үнэн шүү 2021-11-05 192.82.78.115

Мэдлэг, боловсолгүй дээр амьдалын туршалагагүй өөрийн гэсэн баялаггүй , жудаггүй,төрхгүй, тархигүй хүүхдүүд бол ойд таарсөн сармагчингаа нэг их ялгаагүй л дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж