Хятадын Ерөнхий сайдын орлогч асан хүчингийн хэрэгт холбогдов

Хуучирсан мэдээ: 2021.11.05-нд нийтлэгдсэн

Хятадын Ерөнхий сайдын орлогч асан хүчингийн хэрэгт холбогдов

Хятадын Ерөнхий сайдын орлогч асан хүчингийн хэрэгт холбогдов

Хятадын теннисийн од Пэн Шуай нь цахим орчинд дуулиан тарьсан мэдэгдлийг хийлээ. Өдгөө 35 настай Пэн Шуай нь Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч асан Жан Гаоли нь өөрийг нь хүчилж, бэлгийн харьцаанд орсон талаар 1600 гаруй үгтэй захидлыг Вэйбо сайтад нийтэлжээ. Тэрбээр уг захидлаар дамжуулан өдгөө 75 настай Жан Гаолид хандан гомдол цөхөрлийн сэтгэлээ нээсэн байна. Тухайлбал, Пэн Шуай  "Та яагаад намайг гэртээ аваачиж, бэлгийн харилцаанд орохыг хүчилсэн юм бэ?, Тийм ээ, надад баримт байхгүй. Угаасаа баримт байх ямар ч боломжгүй. Надад ямар муухай байсныг үгээр хэлэх аргагүй. Би өөрөөсөө маш олон удаа хүн мөн үү гэж асуусан. Надад би яг л алхдаг цогцос шиг санагддаг байсан. Би өдөр бүр жүжиглэх шаардлагатай болсон. Аль нь жинхэнэ би юм бэ?" гэх мэтчилэн бичжээ.

Пэн Шуай  10 гаруй жилийн өмнө Жан Гаолитай уулзаж, бэлгийн харилцаанд орсон гэж мэдээлжээ. Тухайн үед Жан Гаоли нь Тьянжин хотын Коммунист намын даргаар ажиллаж байжээ. Гэвч үүнээс долоон жилийн дараа буюу Жан Гаоли тэтгэвэртээ гарсныхаа дараа Пэн Шуайг гэртээ теннис тоглохоор урьж, авчруулчихаад дахин бэлгийн харилцаанд орохыг хүчилж шаардсан байна.
Жан Гаоли нь Хятадын дарга Ши Жиньпиний төр барьсан эхний үед буюу 2012-2017 оны хооронд Коммунист намын эрх бүхий долоон хүний нэг байсан ба Улс төрийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байв. Дараа нь тэрбээр 2018 онд ерөнхий сайдын орлогч болж тушаал дэвшсэн байна. "CNN" сайтаас түүнтэй холбоотой дуулианыг тодруулахыг оролдсон боловч холбогдож чадаагүй аж. Жан Гаоли нь тэтгэвэртээ гарснаас хойш олны хараанаас далд байх болжээ.
Бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo олон улсын хөдөлгөөн өмнө нь Хятадын академик салбар, төрийн бус байгууллагууд, алдартнуудын эсрэг гарч байсан. Харин Жан Гаолигийн эсрэг хийсэн мэдэгдэл нь Хятадын коммунист намын өндөр албан тушаалтан холбогдсон анхны тохиолдол болов.
Өмнө нь Хятадын кино урлагийн супер од Крис Ву насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд харьцаанд орж, хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсанаар өдгөө шоронд ял эдэлж буй. Түүний хэрэг Вэйбо сайтад олон хоног хит болж, олон төрлийн мэдээлэл чөлөөтэй цацагдаж байсан. Гэтэл Пэн Шуайгийн пост Мягмар гаригийн оройн 22:00 цагт нийтлэгдээд 30 минутын дараа устсан байна. Гэвч энэ хооронд олон хүн постын зургийг нь авч хадгалж амжсан аж. Уинблдон, Францын нээлттэй тэмцээний хоёр удаагийн аварга Пэн Шуайн цахим хуудсыг хагас сая гаруй хүн дагадаг байна. Гэвч түүний аккаунт хайлтаас устгагдаж, өмнөх постуудынх нь сэтгэдлүүдийг хаажээ.

Peng Shuai plays in the 2012 Wimbledon Championships.

ЭХ СУРВАЛЖ: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж