Оросын 1917 оны хувьсгалын үеэр хууль бусаар хил давуулан худалдагдсан үнэт эдлэлүүдийг ирэх долоо хоногт Женевт дуудлагаар худалдах гэж байна. Оросын эзэн хааны гэр бүлийн үнэт эдлэлүүдийн дунд ховор өнгөтэй алмаазан шигтээтэй бөгжнүүд багтаж байна. Тухайлбал, жүржийн өнгөтэй 25.62 каратын алмаазан шигтгээтэй бөгж нь 3.9-5.9 сая ам.доллараар дуудлага худалдаанд үнэлэгджээ.
ОХУ-д 100 гаруй жилийн дараа эзэн хааны гэр бүлийн гишүүдийн хуримын ёслол болсон нь дээрх үнэт эдлэлүүдийг худалдан авах сонирхлыг нэмэгдүүлсэн аж. Түүхэн үнэт эдлэлүүдийг цуглуулагчдын зүгээс Оросын II Николай эзэн хааны авга гүнгийн авхай Мариа Павловнагийн эрдэнэсийн хайрцгаас алдагдан гадагшаа зарагдсан том сафир, алмаазан шигтгээтэй энгэрийн зүүлт, хос ээмэг зэргийг ихэд сонирхож байга аж.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ