Гранд Слам: Б.Хорлоодой хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.11.05-нд нийтлэгдсэн

Гранд Слам: Б.Хорлоодой хүрэл медаль хүртлээ

Гранд Слам: Б.Хорлоодой хүрэл медаль хүртлээ

НЭМЭЛТ:

Эмэгтэй -52 кг

Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Германы тамирчин Анника Вурфелтэй барилдаж, яллаа.

Харин Э.Сумъяабазар, Г.Наранцэцэг нар хүрэл медалийн төлөө ялагдаж, шагналт тавдугаар байрт оров.


Жүдо бөхийн Бакугийн Гранд Сламын эхний өдрийн медалийн төлөө барилдах бөхчүүд тодорлоо. Монголын найман жүдоч өнөөдөр зодоглосон.

Эрэгтэй -60 кг

  • Э.Ариунболд эхний тойрогтоо Азербайжаны Ахмад Юсифовд ялагджээ.
  • Э.Сумъяабазар эхний тойрогтоо Канадын Жоэл Демаерыг, дараа нь Ахмад Юсифовыг ялж, хагас шигшээд шалгарсан. Гэвч мөнгөн медалийн төлөө Гүржийн Жаба Папинашвилид ялагдаж, хүрэл медалийн төлөө Азербайжаны Ровшан Алиевтай барилдахаар болов.

Эрэгтэй -66 кг

  • Г.Галмандах эхний тойрогтоо Бразилын Эрик Такабатакэд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Б.Нармандах эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Молдовын Денис Вьеруд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

Эмэгтэй -48 кг

  • Б.Баасанхүү эхний тойрогтоо Оросын Дариа Пичкалевад ялагджээ.
  • Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азербайжаны Шафаг Хамидовад ялагдсан. Гэхдээ тэрбээр дагах барилдаандаа Оросын Сабина Гилиазоваг ялж, хүрлийн төлөө барилдахаар болов. Түүний өрсөлдөгч Оросын Дариа Пичкалева.

Эмэгтэй -52 кг

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Оросын Анастасия Поликарповад ялагдсан ч дагах барилдаандаа Оросын Лилья Нугаеваг ялжээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Германы Анника Вурфелтэй барилдана.

Эмэгтэй -57 кг

  • Л.Энхрийлэн эхний тойрогтоо Японы Рихо Шибатаг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Японы Момо Тамаокитай барилдаж ялагдсан. Ийнхүү дагах барилдаанаа Бразилын Жессика Перьератай хийж ялав. Тэрбээр хүрэл медалийн төлөө Германы Паулинье Старкетэй барилдана.

Жүдо бөхийн Бакугийн Гранд Слам өнөөдөр/2021.11.05/ эхэлж байна. Уламжлал ёсоор тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг болон эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг-ын барилдаанууд болно. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 29 орны 196 тамирчин оролцох гэж байна. Монгол Улсаа төлөөлөн нийт 22 тамирчин оролцоно.


Эрэгтэй -60 кг

  • Э.Ариунболд эхний тойрогтоо Азербайжаны Ахмад Юсифовтой учраа таарчээ.
  • Э.Сумъяабазар эхний тойрогтоо Канадын Жоэл Демаертай учраа таарчээ.

Э.Ариунболд, Э.Сумъяабазар хоёр хамтдаа “D” хэсэгт оржээ.

Эрэгтэй -66 кг

  • Г.Галмандах эхний тойрогтоо Бразилын Эрик Такабатакэтэй учраа таарав. Ялсан нь Оросын Абдула Абдулжалиловтой барилдана.
  • Б.Нармандах эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Молдовын Денис Вьерутай учраа таарчээ.

Эмэгтэй -48 кг

  • Б.Баасанхүү эхний тойрогтоо Оросын Дариа Пичкалеватай учраа таарчээ. Ялсныг нь Израилийн Шира Ришони хүлээж байна.
  • Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөжээ.

Эмэгтэй -52 кг

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөжээ.

Эмэгтэй -57 кг

  • Л.Энхрийлэн эхний тойрогтоо Японы Рихо Шибататай учраа таарчээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж