U23 ДАШТ: Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.11.05-нд нийтлэгдсэн

U23 ДАШТ: Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ

U23 ДАШТ: Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ

“Белград-2021” 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өчигдөр/2021.11.04/ шөвгийн наймд Оросын тамирчин Вусала Парфиановичэд 3:3-аар тун харамсалтай ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Софиа Шифлийг оноогоор цэвэр (13:0) яллаа. Э.Дэлгэрмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “U-23” ангиллын ДАШТ-ээс 11 дэх медалийг эх орондоо авчирч байна.

Монголын бөхчүүд 23 хүртэлх насны ДАШТ-ээс хоёр мөнгө, есөн хүрэл, нийт 11 медаль хүртээд байна.

Белградын дэвжээнд манай хоёр эмэгтэй тамирчин оролцож байгаа бөгөөд 53 кг-ын жинд М.Мөнхгэрэл шөвгийн наймд Оросын тамирчин Екатерина Вербинад 0:10-ээр ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар маргааш дагаж барилдана.

Белградад зодоглох Монгол эрэгтэй тамирчид:

  • 57 кг: Б.Мөнх-Эрдэнэ
  • 61 кг: Н.Наранхүү
  • 70 кг: Б.Сандуйжадамба
  • 79 кг: Д.Батзул
  • 92 кг: Д.Оргилох
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж