Ө.Бат-Орших гарьд түрүүлж, О.Хангай харцага үзүүрлэлээ

Хуучирсан мэдээ: 2021.11.05-нд нийтлэгдсэн

Ө.Бат-Орших гарьд түрүүлж, О.Хангай харцага үзүүрлэлээ

Ө.Бат-Орших гарьд түрүүлж, О.Хангай харцага үзүүрлэлээ

НЭМЭЛТ:

Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдааны долоогийн даваанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага О.Хангай нар тунан барилдаж, Ө.Бат-Орших гарьд түрүүллээ.

Харин их шөвөгт улсын заан М.Бадарч, улсын начин Ч.Батчулуун нар үлдэв.


Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдааны  тавын даваа үргэлжилж байна. Улсын харцага О.Хангай улсын начин Б.Орхонбаярыг амлан авч, давлаа. Мөн улсын заан М.Бадарч улсын начин Д.Хүдэрбулгыг давав.

Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдааны

Тавын давааны үлдсэн барилдаан:

  • Улсын гарьд Ө.Бат-Орших – улсын харцага Б.Одгэрэл
  • Улсын начин Ч.Батчулуун – аймгийн арслан М.Еркебулан

Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Улсын харцага О.Хангай улсын харцага Б.Зоригтбаатарыг амлан авч, гурав давлаа.

Мөн улсын начин О.Даш, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Н.Мустафа, улсын начин Х.Цогтгэрэл тэргүүтэй хүчтэнүүд өвдөг шороодлоо.


Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Нэгийн даваанд улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Б.Батжаргал, улсын начин Б.Ганхуяг, улсын начин Б.Хишигбаатар, улсын начин Ц.Бямба-Очир, улсын начин Д.Амаржаргал, улсын начин Б.Даваа-Очир зэрэг улсын цолтнуудад өвдөг шороодсон бол хоёрын даваанд улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын начин Д.Тамир зэрэг цолтнууд унажээ.


Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг өнөөдөр /2021.11.05/ 12:00 цагаас танхим дахь үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулагдаж байна.

Өчигдөр УОК, НОК-ын шийдвэрээр тус барилдааныг зохион байгуулахгүй гэж Үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн ч бөх сонирхогчдын эсэргүүцэлтэй нүүр тулсан учир товлосон хугацаандаа явуулахаар болжээ.

Монголын үндэсний бөхийн холбооны мэдэгдэлд "Хамтран ажиллах шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын Шадар Сайдын ажлын албаны дарга Ц.Уртнасан 23:39 цагт МҮБХ-ны удирдлагуудтай утсаар холбогдож маргааш /2021.11.05/ болох бөхийн барилдааныг дэмжин ажиллахаа мэдэгдлээ" гэв.

Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага О.Хангай тэргүүтэй 128 бөхийн барилдаан болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж