Афганистанд гадаад валют ашиглахыг бүрэн хориглолоо

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

Афганистанд гадаад валют ашиглахыг бүрэн хориглолоо

Афганистанд гадаад валют ашиглахыг бүрэн хориглолоо

Талибууд Афганистанд гадаад валют ашиглахыг бүрэн хориглож байгаагаа арваннэгдүгээр сарын 2-нд мэдэгдсэн байна. Афганистанд эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа энэ үед талибанчуудын хяналтад байгаа Афганистаны Төв банк нөхцөл байдлыг өөрчлөхөөр шаргуу ажиллаж байгаа юм.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ улс орны эдийн засгийн нөхцөл байдал, үндэсний эрх ашгийн хэрэгцээ шаардлагаас хамааран иргэдийг гүйлгээ хийхдээ зөвхөн Афганистаны мөнгөн тэмдэгт ашиглахыг шаардахаар болсон гэжээ.

Талибууд наймдугаар сард засгийн эрхийг атгасны дараа Афганистаны төв банкны царцсан хөрөнгийг гаргаж өгөхийг шаардаж байв. Афганистаны зах зээл голчлон ам.долларыг худалдаа, төлбөрийн хэрэгсэл болгон ашигладаг байв. Харин хил орчмын бүс нутагт нь Пакистан зэрэг хөрш орнуудын мөнгөн тэмдэгтийг ашигладаг байжээ.

ЭХ СУРВАЛЖ: SOUHU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж