Роналдо бол манай багийн Жордан гэв

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

Роналдо бол манай багийн Жордан гэв

Роналдо бол манай багийн Жордан гэв

"Манчестер Юнайтед" багийн ахлах дасгалжуулагч Оле Гуннер Сульшер Роналдогийн нөлөөг Майкл Жорданы "Чикаго Буллст" байсан үеийнхтэй харьцуулжээ. Өчигдөр/2021.11.03/ "УЕФА" Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн хүрээнд "Манчестер Юнайтед" болон "Аталанта" багууд учраа тааран тоглож, Кристиано Роналдогийн шүүгчийн мэдлийн нэмэлт цагт оруулсан гоолын ачаар баг нь хожигдолгүй, тэнцэж чадсан.

Өдгөө 36 настай Роналдо энэ улиралд багийнхаа төлөө нийтдээ есөн гоол оруулаад байна.

Роналдогийн ачаар ажилтайгаа үлдсэн Сульшер ярихдаа “Бид бүгд өөрсдийн гэсэн хариуцлага, үүрэгтэй. Кристиано бол манай багийн лидер. Мөн түүний хийх ажил нь гоол оруулах. Бид хоёр гоол алдсандаа бухимдаж байна. Үнэхээр төстэй хоёр гоол алдлаа. Эхний гоолыг тооцохгүй байх гэж бодож байсан. Харин хоёр дахь гоол отон болоход ганцхан сантиметр дутлаа.

Роналдогийн тоглолтын сүүлийн гоол Майкл Жорданы аварга авахдаа оруулж байсан сүүлийн шидэлттэй адилхан байсан. Кристиано бидний хувьд Чикаго Буллс дэх Майкл Жордантай адил. Эдгээр тоглогчдын зан характерт хэн ч эргэлзэж чадахгүй. Тэд бууж өгдөггүй, зогсдоггүй үргэлж тэмцдэг хүмүүс” гэв.

Сүүлийн үед Оле Гуннар Сульшерыг ажлаас нь халах асуудал яригдаж байгаа ч Роналдогийн сайн тоглолтын ачаар баг нь хожигдохгүй явсаар байна. Гэхдээ энэ байдлаараа улирлын дуусгана гэдэг хэцүү харагдаж байгаа. Мөн Жэдон Санчо, Донни ван де Бик нарын багтаа эзэлж буй байр суурь, үүрэг роль, нөлөө бага байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж