Гэмт этгээдийг шуурхай илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Гэмт этгээдийг шуурхай илрүүлжээ

Өнгөрсөн хоногт хүний амь хөнөөсөн хэрэг нийслэлд хоёр гарсан байна. Эдгээр хэргийн эзэн холбогдогчдыг нь харьяа дүүргийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүллээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  “нас  барсан хүн байна” гэсэн мэдээллийг энэ сарын 16-нд иргэд цагдаагийн хэлтэст ирүүлсэн байна. Дуудлагын дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Эрдэнэдэлгэрийн удирдсан бүрэлдэхүүн хэргийн газар шуурхай очиж, шалгахад, мөн хорооны иргэн 29 настай, эрэгтэй Г-г тодорхой эрхэлсэн ажилгүй 42 настай, эрэгтэй Э гэгч архи ууж согтуурхан, зодож, амийг нь хөнөөсөн болохыг тогтоожээ. Мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Эрдэнэдэлгэрийн удирдсан бүрэлдэхүүн сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлан барьж,  дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж