Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Төрөөс мөнгөний бодлого баримтлах үндсэн гурван зорилтын нэг нь Төв банк цахим мөнгө гаргана гэсэн асуудлыг судлах ёстой. Энэ хэр бодитой зорилт вэ. Олон гишүүд блокчейн болон крипто валютын тухай ярьж байна. Энэ сэдэв дээр Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороо илүү чанга дуугармаар байна. "Энэ эрсдэлтэй шүү. Алдвал өөрсдөө хариуцлагаа хүлээгээрэй гэж хэлэх биш. Илүү ялгаж салгах дээр мэдээлэл өгөх болон хатуу байр суурь илэрхийлэх хэрэгтэй.
Ч.Хүрэлбаатар гишүүн Хаан банкны асуудлыг хөндлөө. Хаан банк манай улсын хамгийн том банк. Дангаараа зах зээлийн 40-өөс илүү хувийг эзэмшдэг . Энэ их том ач холбогдолтой банк. Худалдаа хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь Хаан банкны хувьцааг худалдаж авсан байвал Банкны тухай хуулийн 36.14-ийг зөрчсөн бишүү.
Нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэсэн заалт байгаа шүү дээ. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан. Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк хоёр нийлж байж энэ асуудал шийдэгдсэн. Манай улсын хамгийн том арилжааны банкинд ийм асуудал үүсвэл тогтвортой байдал бүрэн алдагдаж, ганхана шүү" гэлээ.
Холбоотой мэдээ