УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өчигдөр Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-д 2021 оны улсын төсөвт тусгасан 350 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн оношилгооны төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Тэрбээр, "Миний бие УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлан хэрэгжүүлэхээс үүрэгт ажлаас гадна сонгогдсон тойргийнхоо иргэдээс ирүүлсэн саналын дагуу ХУД-т нэн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, түүний дотор эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг дэмжихэд онцгойлон анхааран ажиллаж байгаа бөгөөд тус ажлуудын нэг хэсэг өнөөдөр хэрэгжиж ХУД-ийн иргэд маань хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр чанартай эрүүл мэндийг үйлчилгээ авах боломжтой болж байгаад баяртай байна.
Цаашид ч ХУД-ийн иргэдийнхээ итгэлийг хүлээж, сонгогдсон гишүүний хувиар эрүүл мэндийн салбараа үргэлж дэмжин ажиллах болно. Ковид-19 цар тахлын үед цар тахлыг бууруулах, иргэдээ эмчлэх их үйлсэд нэн тэргүүн эгнээд ажиллаж байгаа ХУД-ийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд болон, нийт ажиллагсдад талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье" гэлээ.







