Элон Маскийн жиргэсэн хятад шүлгийн утгыг таахаар хошуурч байна | News.MN

Элон Маскийн жиргэсэн хятад шүлгийн утгыг таахаар хошуурч байна

Элон Маскийн жиргэсэн хятад шүлгийн утгыг таахаар хошуурч байна

Элон Маскийн жиргэсэн хятад шүлгийн утгыг таахаар хошуурч байна

Мега тэрбумтан Элон Маск цахим орчинд тааварлашгүй байдлаар жиргэдгээрээ ихээхэн алдартай. Тэрбээр 2018 онд твиттер хуудсандаа "Би Tesla-г хувийн өмчөө болгох бодолтой байна" гэж жиргэснээр Үнэт цаас, биржийн хороог дуэльд дуудаж, 20 сая ам.долларын торгууль төлөхөд хүрсэн юм.

Мөн АНУ-д 2020 оны дөрөвдүгээр сард Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорио тогтоох үед Маск "АНУ-г чөлөөл" гэж жиргэж байв. Үүнээс нэг сарын дараа "Би бараг бүх эд хөрөнгөө зарж байна. Одооноос ямар ч байшин эзэмшихгүй" гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл тэрбээр твиттер хуудасныхаа 62 сая дагагчийг бодлогошролд оруулсан өөр нэгэн жиргээг Даваа гаригт оруулжээ. Тодруулбал, "Хүн төрөлхтөн" гэдэг үгийн дор Хятадын эртний шүлгийг сийрүүлсэн байв. Шүлгийн утга нь:

“Буурцагны ишний дөл дээр буцлах шош

Буцлам тогоон дотроос бухимдлаа  

Бид нэг үндэс дээр нахиалсан байтал

Биднийг юунд гал дээр шарах гэж яарна”

"Долоон алхам" гэх нэртэй уг шүлгийг Хятадын Гурван хаант улсын үед /МЭ 220-280/амьдарч байсан яруу найрагч Цао Жи өөрийн ах Цао Пидээ зориулан тэрлэжээ. Орчин үеийн Хятадад энэ шүлэг эвлэрлийн утгыг илтгэдэг байна. Ийнхүү нэмэлт тайлбаргүйгээр оруулсан жиргээ дагагчдыг нь шүлгийн утгыг тайлах нууцлаг аянд хөтөлжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-04 185.31.175.215

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж