"Гэм зэм" постдрам жүжгийн өдөрлөг өнөөдөр /2021.11.04/ "Интерном" дэлгүүр боллоо.
“Гэм-зэм” романыг жүжигт хөрвүүлэгч Я.Баяраа:
-Алдарт зохиолч Ф.М.Достоевский 200 жилийн ой дэлхийд дахин тохиохгүй. “Гэм зэм” романыг найруулагч М.Батболд надад хэлэхдээ "Энэ бол алдаж болохгүй агшин” гэж хэлсэн. Тэгэхээр яалт ч үгүй алдаж болохгүй агшин мөн. Яагаад заавал энэ жүжгийг тавих ёстой юм гэхээр “Хүний хуучин, дээлний шинэ нь дээр” гэсэн үг бий. Хуучирдаггүй хүн, хуучирдаггүй үзэл санаа гэж байдаг. Залуу уран бүтээлчид театрт шинэлэг зүйл хийхээр хуучирдаггүй зүйл барихыг хичээсэн. Мөн сүүлийн 20 жил Монголын тулгуур хэвлэлийн хоёр газар Ф.М.Достоевскийн романуудтай "ноцолдов". Энэ романы 2-3 хувилбар монгол хэл дээр бий боллоо. Энэ романы үзэл санаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энд манай жүжиглэх багийн гуравны нэг нь сууж байна. Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж”, гэх мэт түүхэн туульсын жүжгүүдийг эс тооцвол ийм өргөн хүрээг хамарсан жүжиг сүүлийн 30 жил бараг тоглоогүй. Энэ хүмүүс юуны төлөө цугласан гэхээр цаана нь Ф.М.Достоевский бий.
Гавьяат жүжигчин Г.Урнаа:
-Би бол жирийн нэг уншигч. Миний хувьд 34 жил Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлд дүр бүтээжээ. “Гэм зэм” романыг уншихад олон асуудал хөндсөн байдаг. Мэдээж сонгодог зохиол учраас нийгэм, хүн бүрийн үйл явдал бичигдсэн байдаг. Улс төр, зовлон зүдгүүрт амьдрал, хайр дурлал гэх мэт аль ч нийгмийн үйл явдлууд тэнд бий. Би жүжигчин хүний хувьд энэ ном хэрхэн нийгэмд нөлөөлж байна вэ гэдгийг ухаж ойлгодог. Энэ романы талаар найруулагчийн хэлсэн нэг үг маш их таалагдсан. “Дахин төрсөн хүн” гэж. Энэ талаар би их бодсон. Би яаж дахин төрсөн юм бэ. Арав гаруй жилийн өмнө Михаил Булгаковын “Мастер, Маргарита хоёр” романыг уншаад дахин төрсөн. Миний уншсан ном намайг дахин төрж, гэгээрэх боломжийг олгодог. Хүн дахин төрөх боломжоо өөрөө л олж харна. Тиймээс ном сайн унших хэрэгтэй. Одоо би “Гэм зэм” жүжигт тоглосноороо дахин төрж өөрийгөө шинэчлэх гэж байна. Бид энэ жүжгийн дараа Чеховын “Цахлай” өгүүллэгийг тайзнаа амилуулна.
“Адмон” группийн ерөнхий захирал Р. Энхбат:
Манай хамт олны “Гэмт хэрэг ба ял шийтгэл” зүгээс энэ зохиолыг орчуулахдаа монголчуудад яагаад чухал юм бэ гэж бодсон. Монголчуудын суурин болон нүүдлийн аж ахуй нь өөр хоорондоо асар ялгаатай. Өөрөөр хэлбэл, байгальтайгаа зохицож ирсэн хүмүүс өнөөдөр үзэл санаатай болох, үзэл санаагаар нэгдэх, үзэл санааны төлөө амьдардаг. Раскольников байгальтай харилцдаг биш үзэл санааны хүн. Оросын ороо бусгаа цаг үед Ф.М.Достоевский тус романаа бичсэн. Үзэл санаа гэдэг залуу хүмүүсийн тархи, оюунд хэчнээн хүчтэй байдаг юм. Нэг хүний хэлсэн үг байдаг “Үзэл санаа бүхнээс хүчтэй” гэж. Тэгэхээр Раскольников үзэл санааныхаа төлөө хүн алсан. Энэ бол зүгээр нэгэн биш. Хүүхдийн хийсэн хэргийг гэм гэж хэлдэг. Харин энэ бол аллага. Үүндээ Раскольников өөрийгөө буруутгаагүй. Тиймээс энэ романд зөрчил үүсэж байгаа юм. Тийм учраас миний нэг талаас харамсч байгаа зүйл жүжгийг “Гэм зэм” гэж явж байгаад харамсч байна. Нөгөө талаас ойлгож байна. Бид аливаа зүйлд сонсогдох төдий биш агуулгад ач холбогдол өгч зохиол бүтээлээ нэрлэх ёстой байх.








Х.Доржпалам
Гэрэл зургийг Б.Мөнхтулга
Зочин 2021-11-04 103.80.210.183
АРД ТҮМНИЙ БООЛ гэдэг киногоо сайн гаргаад их сайтар хүний ой тойнд шингэтэл ярьж мэтгэлуээн хий л дээ.
Хна 2021-11-04 202.126.90.103
Гэм зэм үү тэгээд
Зочин 2021-11-04 202.9.46.163
Монголд ер нь олигтой жүжиглэдэг жүжигчин байдаг юмуу ахмадаасаа эхлээд шинэковууд нь хүртэл бүх л дүрдээ яг л өөрийгөө харуулдаг монгол жүжигчдэд дүрдээ хувирах чадвар үнэндээ байдаггүй өрөвдмөөр ……
Зочин 2021-11-04 185.31.175.215
!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Zochin 2021-11-04 178.6.2.139
'Mongolchuud baigalid nuudellej amidsrdag uchraas uzel sanaagui, orosuud suurin soyoltoi uchraas uzel sanaatai" gej yarij bgaa nairuulagch gej bas baidag aa. Esvel medrel muutai yum uu, ugui bol zoriudaar ingej mongol undestniig gutaah bodlogo yavuulaad bdiimuu? Ene romaniig oilgoson hun lav l ene yarisan humuus dotor neg ch alga. Naad Roman chin 19 dugeer zuund europt delgersen humuusiig deed elit, dordos gej angilan huvaah uzliig shuumjilsen zohiol shuu dee. Yana das, ed nariig.
Зочин 2021-11-04 203.91.115.55
Нэгдүгээрт манайхан гэмт хэрэг ба ял шийтгэл гэж хүлээж аваад сурчихсан. Энэ нэр ч тэр гэм зэм гэх орчуулга ч тэр шүлгийн хэмээр хүнд хүрээд байна. Манай нүүдэлчид сэтгэхүйн комплекстэй ард түмэн юм шиг санагддаг. Яагаад толгой холбож ярьдаг вэ? Энэ нь бараг уламжлал. Толгой холбохгүй байсан ч ихэрлүүлж ярьдаг. Архи мархи, пийв мийв уугаад гэх мэт. Анагаах ухааны дүгнэлтээр бол ингэж ярих нь шизоферины нэг хам шинж байдаг. Гэтэл бид чинь үндэстнээрээ солиорчихсон гэж үү? Тэхээр хоёрдугаарт ерөөс
Зочин 2021-11-04 203.91.115.55
өөсөө гэмт хэрэг хийсэн л бол ял шийтгэл заавал байх ёстой юм. Тэгэж байж л чи адгууснаас ялгагдах юм гэдгийг Достоевский хэлээд байна. Раскольниковт зугтах боломж бишгүй гардаг. Гэвч тэр эцсийн дүндээ хүн байх замыг л сонгодог.
Ар 2021-11-04 192.82.69.180
Сэтгэцийн өвчтэй оросоор яах билээ?
Зочин 2021-11-04 203.91.115.55
Ингэж харж байгаа нь бас л нэг дэвшил. Гэхдээ дахиад лавхан харах гээд үз. Шуналын сэдлээр хүн алчихаад өөрийнхөө хүн чанартай тэмцэлдсээр эцэстээ хуулийн илдэн дор өөрийгөө тавьж өгөх ёстой гэх шийдэлд хүрч буй тариачин гаралтай эр, хүний өөрийн малыг цуглуулсаар мянгат болж буй нүүдэлчин малчин эр хоёрын хооронд ямар ялгаа бий вэ? Би лав энэ хоёрын хооронд сэтгэлгээний дэвшлээр ярихад дор хаяж 100 жилийн ялгаа байна гэж харж байна. Нийгмийн дэвшлээрээ ч тэр. Хол зөрүүтэй. Хамгийн гол нь үүнийг
Зочин 2021-11-04 203.91.115.55
Достоевский 100 жилийн өмнө дэлхий ертөнцөд дэвшүүлэн тавьсан байна. Энэ философи дотор өнөөгийн ертөнцийн хууль эрх зүй болоод ёс суртахууны суурь зарчим, постулатууд тэр чигээрээ зангидагдаж байгаа юм шүү дээ. Энэ жишээг хэрэв амьдрал дээр хэрэгжүүлдэгсэн бол төрийн толгойд гарсан манай ждүчид гэхэд л шүүх рүү уралдаж очоод өөрсдийнхөө гэм бурууг хүлээцгээж байх ёстой юм. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэхэд л шууд сайн дураараа огцорч байх ёстой юм. Достоевскийн уриалгаар бол шүү дээ.
Монголчуудаа Өглөө Хальтирсан Баасан дээрээ Орой Хальтирч болдогүйн шүү 🙏🙏🙏 2021-11-04 202.126.88.157
Сүүлийн үед Хорио суларлаа гэнгүт л хэдэн дуучид, жүжигчид, бас Монголчууд бүр тогтож ядаж бнаа …хэдэн ТВ-р битүү концерт нтр-н реклам…Монголчуудаа Өглөө Хальтирч Унасан Баасан дээрээ Орой дахиад Хальтирдаггүй юм шүү Ум мани бадмэ хум ….Монголчуудаа !! Одо жахн Ухаажиж, Хэрсүүжин, Хариуцлагажин, Номондоо Амьдарёооо..!!
Буянтай нь Сонсож, Билэгтэй нь Ухааждаг Хорвоо юмсан….
Зочин 2021-11-04 124.41.67.231
за тэгвэл хэдэн жилийн ой нь дэлхийд дахиж тохиолдох вэ