Хугацаат цэргийн алба хаагч амиа алджээ | News.MN

Хугацаат цэргийн алба хаагч амиа алджээ

Хугацаат цэргийн алба хаагч амиа алджээ

Хугацаат цэргийн алба хаагч амиа алджээ

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс унаж нас баржээ.  Талийгаач цэрэгт явах сонирхолгүй байсан ч  гэр, бүлийн шахалтаар цэрэгт явсан гэнэ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын  7-ны өдөр Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Талийгаач нас барахаасаа хоёр хоногийн өмнө аав ээж, ахдаа хандан "Намайг эндээс аваач. Дарамттай, маш хэцүү байна" гэх мессеж илгээж байсан тухай ар гэрийнхэн нь мэдэгдэж байв. 

Хоёрдугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон. Талийгаачийн цогцсыг 0214 дүгээр ангийн буудлагын талбайгаас олсон бөгөөд гэр бүлийн тааламжгүй харилцаа гэсэн дүгнэлт гаргасан гэх. 

Дөрөвдүгээр  сарын 24-нд  Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х нь  “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байсан. Талийгаач цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байжээ. 

2021 он гарснаас хойш Хил хамгаалах албатай холбоотой дөрвөн ч хэрэг ийн бүртгэгдэв. Жилийн жилд хэдэн зуун залууг цэрэгт татдаг. Тэнд  юу заадаг, ямар мэдлэг олгодог вэ. Ид насны залуусаа дөрвөн хананы дунд хашихаас илүү тэдэнд орчин үеийн мэдлэг боловсрол олгоход Монголын арми анхаарах ёстой болжээ.  Дээрх алба хаагчдыг  амиа алдахад хэн юу нөлөөлөв гэдгийг одоогоор тогтоогоогүй.  Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаасаа эхлээд салбарын сайд, ЗХЖШ, цэргийн ангийг хариуцсан дарга гээд шат шатандаа хариуцлага хүлээдгүйгээс болоод цэргийн дэглэл нэртэй яргалал одоо ч Монголын армиас салахгүй үргэлжилсээр. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-04 59.153.115.136

Засал засал змал

Avatar

Зочин 2021-11-04 185.31.175.215

!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-04 202.55.191.130

MURDUS ZUUSEN MANUUHAINUUD BUGD OGTSOR!

Avatar

Зочин 2021-11-04 202.55.191.130

BUGD OGTSOR!

Avatar

Зочин 2021-11-04 202.9.46.164

arai ch dee, ailiin huuhdiig eruul saruul avch yavchihaad, ava eej ni hucheer yavuulsan ch geh shg, odoo uuruu unaad amia horloson geh bolov uu? Bolie ooo, uursdiinhuu huuhdiig tseregt yavuulaach ee,

Avatar

зочин 2021-11-04 150.129.140.184

бас л нөгөө согтуу бамад ахлагч нь а лаад цонхоор шидсэнээс зайлахгүй сайн шалгах хэрэгтэй, арми, хилийн цэрэгт ёс суртахууны хүмүүжлийн доголдолтой архичдыг арын хаалгаар ахлагч офицер болгохоо зогсоохгүй бол энэ мэт хэрэг арилахгүй шүү.

Avatar

Зочин 2021-11-04 202.21.107.73

цэрэгт голдуу гудамжны архичин хар тамхичин исис итгэгч нар их очиж байгаа…бүх нийтээр цэргийн алба хаах хугацааг 2 жил болгох хэрэгтэй..бар хисээд байгаа эмэгтэйчүүдийг цэрэгт татах хэрэгтэй..

Avatar

Зочин 2021-11-04 202.131.233.26

ХҮНИЙ НАНДИН ҮРИЙГ АВЧ ЯВЧААД ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ЯАМ НЬ БАЙНА УУ ХИЛИЙН ЦЭРЭГ НЬ БАЙНА УУ. ХӨГЖИЛ ДЭВШИЛ АЛГА УУ. ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. ЦЭРГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХАРИУЦАЖ ХОНОЖ БАЙГАА ЖИЖҮҮР САЛАА САЛБАР ГЭЖ БАЙГАА ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧ НАРЫНХАА СЭТГЭХҮЙГ ӨӨРЧЛӨӨЛЧ ЭЭ 21+Р ЗУУН САЙХАНБАЯР ГЭЭД ТОМ ДАРГА ГАРААД Л БАЙХ ЮМ. ЦЭРЭГ ЧИНЬ ӨНӨӨ ЦАГТ БАЙХ ТУСАМАА ШИНЭЛЭГ БАЙДАГГҮЙ ЮМ УУ. ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАСЫГ НЬ САХИН ХАМГААЛАХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2021-11-04 192.82.78.54

ӨӨРСДӨӨ ЦЭРЭГТ ЯВАХГҮЙ БОЛ ХАРИЙН ЦЭРГҮҮДИЙГ ТЭЖЭЭНЭ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-11-04 122.201.21.161

Хилийн цэрэг аль яамны мэдэлд байдагийг эхлээд мэдчихээ сэтгүүлчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж