Хугацаат цэргийн алба хаагч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

Хугацаат цэргийн алба хаагч амиа алджээ

Хугацаат цэргийн алба хаагч амиа алджээ

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс унаж нас баржээ.  Талийгаач цэрэгт явах сонирхолгүй байсан ч  гэр, бүлийн шахалтаар цэрэгт явсан гэнэ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын  7-ны өдөр Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Талийгаач нас барахаасаа хоёр хоногийн өмнө аав ээж, ахдаа хандан "Намайг эндээс аваач. Дарамттай, маш хэцүү байна" гэх мессеж илгээж байсан тухай ар гэрийнхэн нь мэдэгдэж байв. 

Хоёрдугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон. Талийгаачийн цогцсыг 0214 дүгээр ангийн буудлагын талбайгаас олсон бөгөөд гэр бүлийн тааламжгүй харилцаа гэсэн дүгнэлт гаргасан гэх. 

Дөрөвдүгээр  сарын 24-нд  Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х нь  “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байсан. Талийгаач цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байжээ. 

2021 он гарснаас хойш Хил хамгаалах албатай холбоотой дөрвөн ч хэрэг ийн бүртгэгдэв. Жилийн жилд хэдэн зуун залууг цэрэгт татдаг. Тэнд  юу заадаг, ямар мэдлэг олгодог вэ. Ид насны залуусаа дөрвөн хананы дунд хашихаас илүү тэдэнд орчин үеийн мэдлэг боловсрол олгоход Монголын арми анхаарах ёстой болжээ.  Дээрх алба хаагчдыг  амиа алдахад хэн юу нөлөөлөв гэдгийг одоогоор тогтоогоогүй.  Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаасаа эхлээд салбарын сайд, ЗХЖШ, цэргийн ангийг хариуцсан дарга гээд шат шатандаа хариуцлага хүлээдгүйгээс болоод цэргийн дэглэл нэртэй яргалал одоо ч Монголын армиас салахгүй үргэлжилсээр. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж