Путин: Орос 2022 онд "Циркон" пуужинтай болно

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

Путин: Орос 2022 онд "Циркон" пуужинтай болно

Путин: Орос 2022 онд "Циркон" пуужинтай болно

Оросын "Циркон" гиперсоник далавчит пуужингийн туршилт дуусч, 2022 онд тэнгисийн цэргийн хүчинд нийлүүлэхээр болсныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лхагва гаригт мэдэгдлээ. Энэ мэдэгдэл нь илрүүлж, устгахад төвөгтэй шинэ үеийн алсын тусгалтай пуужингийн төлөөх өрсөлдөөнд Орос улс нэг алхмаар урагшилсныг илтгэж байна.

Путин "Цэргийн болзошгүй аюулд үр дүнтэй хариу үзүүлэхэд шинэ төрлийн хэт авианы зэвсэг, өндөр хүчин чадалтай лазер, робот системийг бүтээх болон үүнд шаардлагатай технологийг боловсруулж, хөгжүүлэх асуудал нэн чухал байдаг. Энэ нь манай улсын аюулгүй байдлыг улам бүр нэмэгдүүлнэ гэсэн үг юм" гэжээ.

Туршилтаар пуужинг усан доороос болон хөлөг онгоцноос хөөргөхөд гадарга дээрх болон далай доторх байн аль алиныг амжилттай устгасан болохыг Путин мөн онцлов. Барууны шинжээчид Оросын шинэ үеийн зэвсгийн хөгжилд эргэлздэг боловч тус улсын бүтээсэн хэт авианы пуужингийн хурд, эргэлт хөдөлгөөн хийх чадварыг хүлээн зөвшөөрдөг юм.

Тус пуужин агаар мандалд дууны хурднаас тав дахин хурдтай буюу цагт 6200 километрийн хурдтай хөөрдөг. Хурдны үзүүлэлтээр тив алгасах баллистик пуужинг гүйцэхгүй боловч хэлбэр хийцийн хувьд илүү давуу юм. Энэ нь бай руу чиглэх мөчид илүү хурдтай эргэлт хөдөлгөөн хийх, пуужингаас хамгаалах системээс бултах боломжийг олгодог аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж