"Гадаадаас 106 үзмэр авах байсан ч зарим нь хасагдсан" | News.MN

"Гадаадаас 106 үзмэр авах байсан ч зарим нь хасагдсан"

"Гадаадаас 106 үзмэр авах байсан ч зарим нь хасагдсан"

"Гадаадаас 106 үзмэр авах байсан ч зарим нь хасагдсан"

"Чингис хаан" музейг бүтээн байгуулахад 62.8 тэрбум төгрөг зарцуулсан бол музейн үзмэрийн санд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоо музейн барилгын ажил дуусч, үзмэрүүдээ дэлгэн, үзэгчдээ хүлээн авах л үлдээд байна. Уг музей нь соёл урлагийн салбарт сүүлийн 50 гаруй жилд хийсэн хамгийн том бүтээн байгуулалт гэдгийг албаныхан онцолж буй. Музейн талбайн хувьд Ази тивдээ тавдугаар орох зай багтаамжтай. Дэлхийн хамгийн том музейд ашигладаг аюулгүй байдлын системийг суурилуулсан. Нийт 15 танхимтай. Одоо танхимуудаа зураг төслийн дагуу дэглэх дотоод ажлыг хийж байгаа аж. Мөн орчин үеийн виртуал, дижитал технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх гэнэ.

Шинэ музей дотор Чингис хаан судлалын олон улсын хүрээлэн байрлах аж.

Музейн үзмэр дэглэлтийн төлөвлөгөөнд туссанаар 15 танхимд нийт 6033 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэглэхээр төлөвлөжээ. Үүнээс 5927 ширхэг буюу нийт үзмэрийн 98.2 хувийг нь дотоодын эх үүсвэрээс, 106 ширхэг буюу 1.8 хувийг нь гадаадын музей, номын сан, архив зэрэг байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцсон байна. Үүний 80 гаруй хувь нь эх үзмэр, бусад 20 хувь нь гадаад улсуудад буй дурсгалуудын А хуулбар байх аж.

СОЁЛЫН ЯАМНЫ СОЁЛЫН ӨВИЙН ГАЗРЫН ДАРГА Б.ДАВААЦЭРЭН:

-Бид одоо барилгаа 100 хувь хүлээж авах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, музейн сан хөмрөгөө бүрдүүлэх ажил байна. Дараагаар нь бэлэн болсон музейн сан хөмрөгтөө үзмэрүүдээ байрлуулна. Үүний дараагаар үзмэр дэглэлтээ хийж эхэлнэ.

Төрийн түүхийн музейн 1000 гаруй үзмэрийг "Чингис хаан" музей руу шилжүүлж буй. Гадаадаас 106 ширхэг үзмэр авч ирэх байснаас яриа хэлэлцээний явцад зарим үзмэр нь хасагдсан. Цаад талаас тухайн үзмэрийн хуулбарыг өгөх боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Одоогийн байдлаар Орос, Хятад, Япон, Австри, Франц, Их Британи зэрэг улсуудаас үзмэр авсан.

"Чингис хаан" музей Монгол бахархлын өдөрт зориулан “Монголчуудын дурсамж: Чингис хаан” нэртэй анхны цахим үзэсгэлэнгээ 10 хоногийн турш дэглэх гэж байна. Үзэсгэлэнд 90 гаруй уран бүтээлчийн 101 уран зураг, 20 гаруй баримал, 30 гаруй марк дугтуй, ном зохиол бүтээлүүдийг дэглэх аж.

"Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалттай холбоотойгоор 9.8 тэрбум төгрөгөөр нийт 18 удаагийн нээлттэй тендер зарлажээ.  Тодруулбал,

  • 2021 оны есдүгээр сарын 29-нд музейн дижитал үзмэрийн баяжилт, видео зураглалд шууд гэрээгээр 300 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 27-нд Монголын эрт, дундад үеийн төрт улсын хаад язгууртны дээл хувцас худалдан авахад 118 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 21-нд музейн дижитал үзмэрийн баяжилт, видео зураглалд шууд гэрээгээр 300 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 14-нд Монголын эрт, дундад үеийн хот, сүм хийдийн сэргээсэн загварууд худалдан авахад 325 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 8-нд Монголын эртний нүүдэлчдийн хаад язгууртны хөгжмийн зэмсгүүд худалдан авахад 70 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 7-нд монгол уран дархны бүтээлд 170 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 7-нд монголын уламжлалт мод модон эдлэлийн бүтээлүүд худалдан авахад 63 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 3-нд Чингис хааныг ширээнд залах ёслол монументал уран зурагт 100 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 3-нд үзмэр үзлэгийн танхимын тоноглол, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын дагалдах хэрэгслүүд худалдан авахад хоёр тэрбум төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 3-нд үзмэр сэргээн засварлах үед шаардлагатай нэмэлт материал, багаж хэрэгсэл худалдан авахад 80 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 31-нд шууд гэрээгээр музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 25-нд үл хөдлөх хөшөө, дурсгалын хуулбарууд худалдан авахад 154 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 25-нд монголын уламжлалт зургууд худалдан авахад 328 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 6-нд хаадын лаан баримал худалдан авахад 564 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 16-нд компьютер, техник хэрэгсэл худалдан авахад 250 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 16-нд тавилга, эд хогшил худалдан авахад 330 сая төгрөг
  • 2021 оны долдугаар сарын 22-нд музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг
  • 2021 оны зургадугаар сарын 16-нд музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2021-11-04 192.82.76.11

Туркийн худалдааны төвийн барилгын загварыг дууриалган хийсэн проектийг сонгож л байдаг! Дүүрчихсэн тэнэгүүд юм. Хүн амьтныг элэг доог болно доо

Avatar

Зочин 2021-11-04 192.82.76.11

Музейд хүмүүс ориг зүйл үзэх гэж ирдэг. Хуулбар тавих юм бол шившиг шүү!

Avatar

Уншигч 2021-11-04 192.82.76.11

Соёлын болон оюуны хулгайч, ёс зүйгүй, асар их хувийн ашиг сонирхолтой хүн болох Чулуун энэ музейн захиралд тэнцэх хүн биш. Түүний оронд зохих хүнийг томилж байж энэ музейн ажил урагшлана. Одоо бол бөөн бульхайтай зүйл хийгдэж байна шүү!

Avatar

зочин 2021-11-04 108.202.242.46

ШИЛЭЭН ЛАНГУУГ З УДААГИЙН ДАВТАМЖТАЙФ 15ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АВЧЭЭ. МАН-ЫН ХУЛГАЙЧУУД ЕР НЬ ЮУ Ч ХИЙХЭЭС СИЙХГҮЙ ШҮҮ. ЯМАР ГЭЭЧИЙН ҮНЭТЭЙ ШИЛЭН ХОРГО ГЭЭЧИХ

Avatar

Зочин 2021-11-04 202.179.24.99

Languu en terte buun mungu gargasan baij Jingisiin ueiin ertnii ed zuils avahda yamar haram baina

Avatar

Зочин 2021-11-04 185.31.175.215

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-04 192.82.85.27

Ер нь Чулуун байна уу, хэн байна уу хамаагүй, нэг нөхөр архив, номын сангийн өвөө Хятадад бэлэглэж, дундаас нь халаасаа түнтийлгэсэн хэрнээ зүв зүгээр явж байдаг, бүр сайд дарга болоод явдаг нь Монгол соёл, түүхийн хувьд хэдийнэ Хятадын нэг хэсэг болсныг харуулж байгаа юм. Яг Өвөрмонгол шиг, нэртэйгээр нь бүх соёлын өвөө Хятадад өгчихмөөр юм даа.

Avatar

Зочин 2021-11-04 202.55.191.130

Gadaadad baisan ni deeree ,amai heden shunaltai yoroolgui hooson tolgoilson berduud huvaagaad idchihne

Avatar

Зочин 2021-11-04 192.82.67.147

Тавих үзмэр байхгүй байж музeйн барилга барьчихдаг мөн тэнэг ацнууд шүү.Музeй барихдаа биш мөнгө хулгайлах арга нь энэ биз муусайн үхдэл хүүрнүүд.

Avatar

Зочин 2021-11-04 202.126.89.158

Шилэн хорго авахад 5 тэрбум гэнээ????????

Avatar

Зочин 2021-11-04 103.57.92.242

Гоё байна монгол хүмүүс байна даа бусад улс чингэс хаанаар мөнгө олоод бид нар арчаагүй л байна шүү

Avatar

Гангаа 2021-11-04 95.183.196.1

Хэн олоод байгаа юм бэ? Сайн хүний нэрийг 1000 худалдаж идэх юм даа. Түүнээс их хаандаа хайртайдаа биш шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж