Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын санд шалгалт хийх талаар өнөөдөр /2021.11.4/ гишүүд мэдээлэл хийж байна.
Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг:
-Эрүүл мэндийн санхүүжилт энэ оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих шинэчлэлтэй холбоотойгоор Улсын Их Хурлын чуулганы 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулсан эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулж, ажилласан. Ажлын хэсгийн гишүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, мөн нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай очиж танилцсан байгаа.
Эмнэлгүүдэд ажиллах үеэр эмч, мэргэжилтнүүд цахим системийн алдаанаас болж санхүүжилтээ бүрэн авч чадахгүй байгаад анхаарал хандуулж, шийдвэрлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилтээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилдэг боловч цахим системийн зөрүүтэй байдлаас болж санхүүжилт хасагддаг талаар судалж, шийдвэрлэх саналыг илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн ч эмч, ажилтнууд сэтгэл ханамжгүй байгаа нь сонирхол татаж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилттэй холбоотойгоор бодлого дутмаг байгаа юм. Тиймээс бид иргэн бүрт хүрдэг анхан шатны тусламж үйлчилгээг илүү сайн хүргэх нь чухал гэдгийг илэрхийлж байна.
Өндөр өртөгтэй мэс заслууд бодит өртөгтэйгөө нийлэхгүй байна. Тухайлбал, өвдөгний үе солих мэс засал. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан өндөр өртөгтэй мэс заслын үнийг яаралтай шинэчлэх шаардлагатай байгаа юм.
Холбоотой мэдээ