Дарханы замыг өвөл "барих" гишүүд

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

Дарханы замыг өвөл "барих" гишүүд

Дарханы замыг өвөл "барих" гишүүд

Дарханы замыг хар толгойгоороо хариуцахаар болсон гурав дөрвөн салбарын сайд энэ хугацаанд солигдлоо. Тусыг олсонгүй. Дарханы замд цаг, шатахуунаа барж, эд хөрөнгө, амь насаараа алдсан иргэдийн тоо утгаа алджээ.

Энэ замаар сүүлийн үед УИХ-ын гишүүн Г.Дамдинням анхаарал хандуулах болсон бөгөөд УИХ-ын ажлын хэсгийг нэгээр нэмэгдүүлэв. “Дараа жил ашиглалтад орно” гээд дараа жил нь энэ үгээ давтаж суудаг асан төрийн түшээд бүр даапаалж, ийнхүү ажлын хэсэг байгуулсан нь тэр. Уг ажлын хэсэг нь Дархан-Улаанбаатарын зам барих ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэгтэй аж. Ажлын хэсгийн ахлагч нь Г.Дамдинням бол гишүүнээр Ж.Батжаргал, Д.Батлут, Б.Баттөмөр, Ч.Ундармаа нарын УИХ-ын гишүүн багтжээ.

"Дүн өвлөөр хүүхнийг голсон харц дан дээлтэй зунд бишрэв" гэгчээр зунаар чимээгүй байсан гишүүд ийнхүү “ашгүй өвөл боллоо” гэсэн шиг ажлын хэсэг байгуулж байх жишээтэй. Өвөл үүрэг өглөө гээд замын ажил хийхгүй нь тодорхой. Тэдний хамгийн сайн хийж чадах ажил улирлыг зөрүүлж шоудах бололтой. Дарханы замыг өвөл бариад, түүнд нь гишүүд үүрэг чиглэл өгөх юм гэнэ дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж