Ш.Адьшаа гишүүн Ж.Ганбаатарт тал засав

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

Ш.Адьшаа гишүүн Ж.Ганбаатарт тал засав

Ш.Адьшаа гишүүн Ж.Ганбаатарт тал засав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай буюу хоёр яам шинээр байгуулах хуулийн төслийг хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Хоёр яам байгуулахыг дэмжиж байгаа ч зарчмын хувьд хэн удирдах вэ. Ямар хүнээр удирдуулах вэ гэдэг нь их чухал. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараар эдийн засгийн хөгжлийн яамаа удирдуулах хэрэгтэй. Covid-19 цар тахлын дараа эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр Ж.Ганбаатар сайн ажиллах хүн” хэмээн тал засч, магтав.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын  хувьд Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах сургаар л сайд болно хэмээн санаархаж, намынхаа удирдлагатай ам мурийсан гэх мэдээлэл ч гараад байсан юм. Гэсэн ч намынхан нь түүнд Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг өгөөд хэсэг чимээгүй болсон юм.  Түүний сайд болох нууцхан хүслийг мэдсэн юм шиг Ардчилсан намын бүлгийн гишүүн Ш.Адьшаа чуулганы индер дээрээс эрх баригч намын гишүүн Ж.Ганбаатарыг магтаж, тал засав.

Э.ЭНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж