Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын нарийн бичгийн даргатай уулзав | News.MN

Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын нарийн бичгийн даргатай уулзав

Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын нарийн бичгийн даргатай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цөлжилт нь Монгол Улсад хурцаар тулгамдсан асуудал болоод буйг тодотгож, үүнтэй тэмцэх, сааруулах зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, ДНБ-ий нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах зэрэг санаачилга, шийдвэр гаргаад буйг хэллээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц, түүний механизмууд Монгол Улсын санаачилгыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна гэв.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Мөн цөлжилт бол зөвхөн Монгол Улс төдийгүй бүс нутаг, цаашлаад дэлхий дахины асуудал гэдгийг тодотгож, цөлжилттэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцид 1996 онд нэгдэн орж, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2010 онд, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг 2012 онд тус тус баталсан билээ. Энэ чиглэлээр Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороо ажиллаж байна.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-04 185.31.175.215

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Zochin 2021-11-04 66.181.179.164

Qerenhiilegch ter bm mod tarina gej oid urgaj baigaa modnuud UB zeej avchiran uhuulj baihiin orond nuurs tulj baigaa baidaliig bagasgaj ard tumenee oron suutsluulna gej yarival arai amidraltai, ard tumnee agaariin, hersny bohirdloos avrahsan daa .

Avatar

Зочин 2021-11-04 202.55.191.130

MUNGU TATAH SHOW TUDII ZUIL. BUUN UR BOLOOD ULDENE

Avatar

Зочин 2021-11-04 202.21.108.29

Пүүх Фүк жинкэн Кофи Аннантайгаа уулзчиж

Avatar

ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2021-11-04 103.111.68.51

САЙН ХИЙЖ ЧАДВАЛ ЭНЭ ШОРООН ТҮЙРЭН ЗОГСОНО,МИНИЙ БОДЛОО МОЛ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ЦӨЛЖИЖ БАЙГАА НУТГИЙН УРГАМАЛЖУУЛАХ Л ГОЛ АРГА ГЭЖ БОЛОЖ САНАЛАА БИЧЛЭЭ

Avatar

ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2021-11-04 103.111.68.51

БАЙХ,3Т, БЭЛЧЭЭРИЙН ДААЦАД АНХААРЧ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ , МАЛЫН ТОО ТОЛГОЙ ӨСӨХИЙН ХИРЭЭР ӨВС УРГАМАЛЫН ЧАНАР ТОО БУУРЧ БАЙНА,4Т МАНАЙ ШУА БОЛОН ХААИС ИЙН ЭРДЭМТЭН МЭРГЭД НИЙЛЭЭД МОНГОЛ ОРОНД ТОХИРСОН УРГАЛТ САЙТАЙ УРГАМАЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙГ ГАРГАН НУТАГШУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИНГЭЖ ЧАДВАЛ ШОРООН ШУУРГА ТҮЙРЭН БАГАСАЖ ЦААШЛАВАЛ ЗОГСОЖ ХЯТАД,ЯПОН СОЛОНГОСЫГ АЙЛГАЖ БАЙГАА ЭНЭ ИХ ТҮЙРЭН ЗОГСОНО,,МОД ТАРИХ БОЛ ШОРООН ШУУРГА ГАРГАХГҮЙ БАЙХ НЭГ Л АРГА НЬ ШҮҮ ДЭЭ,ХАМГИЙН ГОЛ АРГА НЬ УРГАМАЛЫН НӨХӨН

Avatar

ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2021-11-04 103.111.68.51

МАНАЙ УЛС ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛД БУСАД ОРНУУДЫГ УРИАЛЖ ОРЛЦОЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ. МОНГОЛ ОРНЫ НӨХЦӨЛД ЭНЭ ЦӨЛЖИЛТИЙГ ЗОГСООХОД ДАРААХ 3 ЗҮЙЛД АНХААРЧ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ХУВЬ ХҮНИЙ ХУВЬД БОДОЖ ЯВДАГАА ХЭЛЬЕ,1,ОДООГООР БИД ХОТ ОРЧИНД Л МОД ГЭЖ ЯРИЖ БАЙНА. ГЭТЭЛ ТҮЙРЭН ШОРООН ШУУРГА ХААНААС ГАРЧ БАЙНА ТЭНД Л ИХ МОД ТАРИХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА. ҮҮНИЙГ ЭРХБИШ ТООЦОХ БАЙХАА,2, МОНГОЛ ОРОН БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ОРОН МАЛ ГЭДЭГ МОДНЫ ГАНЦ ДАЙСАН. МАЛААС ХАМГААЛЖ БҮГДИЙГ ХАШААЖУУЛАХ АЖИЛ ГАРНА,ТЭГЭХ Ч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж