Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй | News.MN

Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Тээврийн цагдаагийн албанаас маргааш /2021.11.05/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг мэдээлэв. Учир нь, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй, дугаарын хязгаарлалт нь зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.

Автомашины дугаарын хязгаарлалтын үйлчлэл:

  • Даваа гаригт 1, 6-гаар
  • Мягмар гаригт 2, 7-гоор
  • Лхагва гаригт 3, 8-аар
  • Пүрэв гаригт 4, 9-өөр
  • Баасан гаригт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-04 103.80.210.183

их юмаараа гийгүүлдэг баас энхтөр шүү. батүүлийн балаг их гай удсаар л байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж