Тээврийн цагдаагийн албанаас маргааш /2021.11.05/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг мэдээлэв. Учир нь, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй, дугаарын хязгаарлалт нь зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.
Автомашины дугаарын хязгаарлалтын үйлчлэл:
- Даваа гаригт 1, 6-гаар
- Мягмар гаригт 2, 7-гоор
- Лхагва гаригт 3, 8-аар
- Пүрэв гаригт 4, 9-өөр
- Баасан гаригт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.
Холбоотой мэдээ