“Samsung”-ийн өв залгамжлагч татвараа төлөхийн тулд зээл авчээ | News.MN

“Samsung”-ийн өв залгамжлагч татвараа төлөхийн тулд зээл авчээ

“Samsung”-ийн өв залгамжлагч татвараа төлөхийн тулд зээл авчээ

“Samsung”-ийн өв залгамжлагч татвараа төлөхийн тулд зээл авчээ

Өмнөд Солонгосын “Samsung” группийн захирал асан И Гонь-хигийн том охин И Бү Жин эцгээсээ өв залгамжлан авсан хөрөнгөний татварыг төлөхийн тулд зээл авахад хүрчээ. “Shilla” зочид буудлын гүйцэтгэх захирал И Бү Жин өв залгамжлалын татвараа төлөхийн тулд 100 тэрбум воны /ойролцоогоор 84.65 сая ам.доллар/ зээл авсан аж.

Санхүүгийн хяналтын газраас мэдээлснээр И Бү Жин нь аравдугаар сарын 27-нд “Samsung Electronics” компанийн 2.532 сая хувьцаагаа барьцаалан “Hyundai Motor Securities” компаниас 100 тэрбум вон зээлжээ. Зээлийн хүү нь дөрвөн хувь бөгөөд ирэх 2022 оны нэгдүгээр сарын 24-нд төлөгдөх хуваарьтай гэнэ.

И Бү Жин болон гэр бүлийнхэн нь одоогийн байдлаар нийт 1.7 их наяд воны зээлтэй ба сард таван тэрбум орчим воны хүү төлдөг байна.

“Samsung” группийн захирал асан И Гонь-хи өнгөрсөн 2020 оны аравдугаар сард таалал төгссөн. Тэрбээр 26 их наяд воны өв хөрөнгө үлдээсний 60 орчим хувь нь татвар, бэлгэдлийн гэрээний дагуу нийгэмд буцаж ирэх гэнэ. Харин түүний эхнэр, гурван хүүхэд нь нийлээд 11 их наяд воныг өв залгамжлалын татварт төлөхөөр байна. Тухайлбал,

  • Хун Ра Хи /талийгаач захирлын эхнэр/ -3.1 их наяд вон
  • Том охин И Бү Жин /“Shilla” зочид буудлын гүйцэтгэх захирал / – 2.6 их наяд вон,
  • Ганц хүү И Жэ Ён /“Samsung Electronics” компанийн дэд захирал/ – 2.9 их наяд вон,
  • Бага охин И Со Хён /“Samsung” нийгмийн халамжийн сангийн дарга/-  2.4 их наяд вон

Улмаар өв залгамжлалын өндөр татварыг төлөхийн тулд тэдний олонх нь компанийн хувьцаагаа зарж эхэлжээ. Тэд татвараа таван жилийн хугацаанд төлөхөөр албаныхантай тохиролцсон бөгөөд нийт татварын 1/6-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард төлсөн бол хоёр дахь төлөлтийг өнгөрсөн сард  хийжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-04 185.31.175.215

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-04 192.82.78.14

Samsung -аа Монголд буртгуулчихсэн бол твтваргуй сайхан байх байж

Avatar

Зочин 2021-11-04 64.119.18.53

Nohoin zamaar oroh n todorhoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж