Мишээл сити: “Мишээлтэй хүүхдүүд” 5 дахь жилдээ….

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

Мишээл сити: “Мишээлтэй хүүхдүүд” 5 дахь жилдээ….

“Мишээл Групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2017 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын харьяа Өнөр бүл төвтэй хамтран ажилласаар ирсэн.

2017 онд тус төвийн тохижилт, орчны нөхцөлд анхаарч байсан бол энэ оноос эхлэн хүүхэд бүрд чиглэсэн хувь хүний хөгжил, танин мэдэхүйн чиглэлээр сайн дурын арга хэмжээг зохион байгуулж байна. 2-17 насны хүүхэд залуусдаа зориулан нэг өдрийг тоглож, суралцаж өнгөрөөж байгаа нь энэ юм. “Өнгөт мод” нэртэй арга хэмжээгээрээ дамжуулан хүүхэд залууст бие бялдрын болон оюун санааны хөгжлийг олгохоор ийнхүү 2021.11.04 өдрийн ажлаа “тусгайлан” зориулж байна.

Хүүхдийн хөгжилд Мишээл Сити төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгээр аялуулж мод хэрхэн ургадаг, цэвэр агаарыг хэрхэн “үйлдвэрлэдэг”, мод хэрхэн мөнгө болдог тухай, бид яагаад байгаль дэлхийгээ хайрлах ёстой зэргийг таниулсан танин мэдэхүйн чиглэлийн арга хэмжээ болж байгаа юм.

Арга хэмжээг “Өнөр бүл” төвийн мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч нар, менежерүүд болон Мишээл группийн ажилтан албан хаагчид хамтран зохион байгуулж байгаа бөгөөд илүү мэдлэгт чиглэсэн сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж байна.

Цаашид Мишээл Сити төслийн хүрээнд “Өнөр бүл” төвийн хүүхдүүдтэй тасралтгүй хамтран ажиллаж мэдлэгийг түгээсэн “Өнгөт мод”, “Мишээлийн мод”, “Өсөж үржих мод”, “Би мод”,” Нөхөрлөлийн мод” зэргээр нэрийдэн хөгжлийн сургалтыг тасралтгүй зохиохыг зорьж байна.

Ташрамд: “Өнөр бүл”-ийн төвийн хүүхдүүд Ковид19 цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жилийн хугацаанд соёл урлагийн арга хэмжээнд оролцоогүй байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж