АН-ын гишүүд их хуралдаа орохгүй гэдгээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

АН-ын гишүүд их хуралдаа орохгүй гэдгээ мэдэгдлээ

АН-ын гишүүд их хуралдаа орохгүй гэдгээ мэдэгдлээ

Нөхөн сонгуулиас өмнө Ардчилсан намаас хамтарсан мэдэгдэл хийж, Ардчилсан намын “Эв нэгдлийн их хурал”-ыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу маргааш /2021.11.5/ зохион байгуулахаар болсон. Намын их хуралд оролцохгүй гэдгээ АН -ын дарга М.Тулгат тэргүүтэй гишүүд өнөөдөр /2021.11.4/ албан ёсоор мэдэгдлээ.

Тус намын гэрчилгээ, тамганы асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй ч аль аль тал нь эрх бүхий гэдгийг хэлсэн юм. Тиймээс ойлголтын зөрүүтэй олон мянган дэмжигчээ хүндэтгэн намын цаашдын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхээр онц их хуралд оролцохоор болсон. Гэсэн ч тус хурлын төлөөлөгч хэт нэг талыг баримталсан, гишүүдийн дунд үл ойлголцол үүсгэж байгаа учир эвлэрсэн талуудын хурал гэж харах боломжгүй. Тиймээс АН-ын зүгээс маргааш болох онц их хурлыг хүчин төгөлдөр гэж харахгүй байна.

ОНЦ ИХ ХУРАЛ БИШ ОНЦ ИХ БУЖИГНААН БОЛНО

Ардчилсан намын дарга М.Тулгат:

-Ойлголтын зөрүүгээс шалтгаалж “Онц их хурал”-ыг хойшлуулах саналыг олон удаа гаргасан. Гэтэл эвлэрсэн гэж зүтгэж, их хурлыг хуралдуулахаар тов гаргасан нь хүчингүй гэж үзэж байна. Намын дотоод асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Ардчилсан намын дүрэм, цаашид ажиллах зарчим, ямар асуудал үүссэн хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байж шийдвэрлэнэ. Арванхоёрдугаар сарын 6-нд анх товлож байсан ч наашлуулж арваннэгдүгээр сарын 5-нд болгосон ч талууд ойлголцоогүй учир хугацааг сунгах хэрэгтэй. Аливаа хурлаас шийдвэр гарч хүчин төгөлдөр хэрэгжихийн тулд хурал ч мөн ялгаагүй хүчин төгөлдөр байх ёстой. Тиймээс талууд харилцан зөвлшилцөж байж хуралдах ёстой. Ардчилсан нийгэмд 100 хувь санал нийлнэ гэж мэдээж байхгүй. Онц их хурал биш онц их бужигнаан болно гэж харж байгаа учраас хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-Намд үүсээд байгаа дотоод асуудлыг шийдвэрэлэхэд маш амархан. С.Эрдэнэ дарга аль хэдийн байр сууриа тавиад өгчихсөн. Намаа шинэ залуу боловсон хүчнээр удирдуулна гэчихээд хамаарал бүхий хүнийг удирдагчаар томилох гээд чичрээд байгааг би хувьдаа ойлгохгүй байна. Үнэхээр намаа авч явах талаар бодож байгаа бол М.Тулгат даргыг зөвшөөрөх хэрэгтэй. Түүний дараагаар асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэж болно. Хууль дүрмийн дагуу даргаа томилж байхад өөр хүнийг дарга болгоно гээд байгааг бид дэмжихгүй байна. Тиймээс маргаашийн хурлаас их зүйл хүсч, хүлээгээд хэрэггүй. Ажлын хэсэг, бүтэц нь бүгд нэг талыг барьсан хуралд хоёр талын эрх ашгийг тэнцүү байлгана гэдэг худал. Тиймээс онц их хуралд бид оролцохгүй.

"Ц.ТУВААНААС БОЛСОН НАМЫН ДОТООД ХАГАРЛЫГ ШАЛГУУЛАХААР АТГ-Д ХАНДАЖ БАЙНА"

Ардчилсан намд их хэмжээний хохирол учруулсан гишүүдийг Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өгч буй талаар өнөөдөр /2021.11.04/мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УДШ-ийн шүүгч Х.Сонинбаяр, УДШ-ийн тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг шалгуулахаар өгч байгаа аж.

АН-ын дэд дарга Д.Ганбаяр:

– Улсын дээд шүүхийн шүүгч нь хууль зөрчиж өөрийн гаргасан мэдээлэлдээ тулгуурлан Ардчилсан намын маргааныг хэт нэг талыг баримталж шийдвэрлэж буй мэтээр ташаа мэдээлэл хийсэн. Хууль, шүүхийн байгууллагаар маргааныг шийдвэрлэх гэхээр Ц.Тувааныг АН-ын дарга мэтээр ойлгож байгаа учир асуудал шийдвэрлэгдэхгүй өдийг хүрлээ. Өнөөдрийн намын маргааны гол буруутан нь Ц.Туваан, УДШ-ийн шүүгч Х.Сонинбаяр, УДШ-ийн тамгын газрын дарга С.Амардэлгэр нар ыг гэж үзэж байгаа учраас АТГ-т хандаж байна.

АН-ын Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүн дэмжин гарын үсгээ зурж, 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр хуралдан намын Их хурлыг 2021 оны арваннэгдүгээрр сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж