Махны экспортыг түр хугацаагаар хязгаарлав | News.MN

Махны экспортыг түр хугацаагаар хязгаарлав

Махны экспортыг түр хугацаагаар хязгаарлав

Махны экспортыг түр хугацаагаар хязгаарлав

Нийслэлд шинээр худалдааны 30 цэг байгуулж, мах худалдахаар боллоо. Улаанбаатар хот, төв суурин газрын иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэх үүднээс дээрх тооны цэгийг байгуулж ил задгай болон агуулахаар мах худалдах гэнэ.

“Хүчит шонхор” болон "Эмээлт" гэсэн хоёр захад мал, мах бэлтгэн худалдан нийлүүлж буй. Энэ төвлөрлийг сааруулж, худалдааны цэгийг нэмэгдүүлэхээр болов. Нийслэлчүүд өвөл, хаврынхаа хүнсний махыг нөөцлөх цаг ирж байгаа энэ үед хэрэглэгч өөрт аль ойр байгаа цэгээс өвлийнхөө идшийг бэлтгэх боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ.

Энэ талаар салбарын сайд З.Мэндсайханаас тодруулбал, “Энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Мөн шүлхий болон малын гоц халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор зарим аймаг орон нутагт малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Иймд махны экспортыг түр хугацаагаар хязгаарласан” гэсэн юм.

Х.Доржпалам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-04 185.31.175.215

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Золиос 2021-11-04 27.123.213.78

Нэг хэсгийг хямд мах идүүлэх гэж Нөгөө хэсгийг золиосолж болохгүй, Бид ЗЗ-ын ЭЗ-ын тогтолцоо сонгосон, дэлхийн ЗЗ-д бараагаа зарж байж хөгжилд хүрнэ шүү.

Avatar

Хорлол 2021-11-04 27.123.213.78

Монголыг хорлосон шийдвэр.

Avatar

Зочин 2021-11-04 202.126.88.151

ЗӨВӨӨ ЗӨВ. МАХНЫ ЭКСПОРТЫН ОРЛОГЫН ТАТВАРЫН ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТӨР ДУТАХГҮЙ. НЭГ ХЭСЭГ ИРГЭД АЙЛ ӨРХҮҮД МАХАА Ч ДИЙЛЭХЭЭРГҮЙ АЖИЛ ОРЛОГГҮЙ БОЛЧИХООД БАЙНА. ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР МУУДСАН НЬ ГАДУУР ХУДАЛДААНЫ ТӨВ ЗАХЫН ӨЧНӨӨН ХООСОН ЛАНГУУ ХАРУУЛЖ БАЙНА. МАХ ЭКСПОРТЛОХГҮЙ БОЛОХООР МАЛЧДАД МААНЬ Л ХЭЦҮҮ ЮМ ДАА МАХНЫ ҮНЭ ОЛИГТОЙ ӨСӨХГҮЙ БАЙХАД НӨЛӨӨТЭЙ ШИЙДВЭР. МАЛЧИД МИНЬ ОЙЛГООРОЙ Л ГЭЕ ДАА.

Avatar

Зочин 2021-11-04 202.126.88.151

ТӨР ЯАХАВ ДЭЭ МАХНЫ ЭКСПОРТООС ОЛСОН 5 ТӨГРӨГӨӨР НЭГ ДУУСДАГГҮЙ ЦАРЦСАН БАРИЛГА ЭСВЭЛ НЭГ ХӨШӨӨ ЦОГЦОЛБОР Л БАРИНА ЭХЛҮҮЛНЭ БИЗ. ИРГЭД НЬ ЯДАЖ МАХТАЙГАА БАЙЯ.

Avatar

Зочин 2021-11-04 59.153.115.237

Малчдынхаа мал, махыг дэлхийд үнэлүүлж, ашиг орлоготой болгох бодлого явуулалдаа. Алин болгон иргэдээ ажил орлогогүй, хямд, гуйлгачин байлгах гэсэн юм бээ.

Avatar

монгол 2021-11-04 59.153.114.42

70 сая малтай 3,5 сая хүнтэй улс махны экспортыг хориглох нь дэндүү дайсанасан шийдвэр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж