Махны экспортыг түр хугацаагаар хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

Махны экспортыг түр хугацаагаар хязгаарлав

Махны экспортыг түр хугацаагаар хязгаарлав

Нийслэлд шинээр худалдааны 30 цэг байгуулж, мах худалдахаар боллоо. Улаанбаатар хот, төв суурин газрын иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэх үүднээс дээрх тооны цэгийг байгуулж ил задгай болон агуулахаар мах худалдах гэнэ.

“Хүчит шонхор” болон "Эмээлт" гэсэн хоёр захад мал, мах бэлтгэн худалдан нийлүүлж буй. Энэ төвлөрлийг сааруулж, худалдааны цэгийг нэмэгдүүлэхээр болов. Нийслэлчүүд өвөл, хаврынхаа хүнсний махыг нөөцлөх цаг ирж байгаа энэ үед хэрэглэгч өөрт аль ойр байгаа цэгээс өвлийнхөө идшийг бэлтгэх боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ.

Энэ талаар салбарын сайд З.Мэндсайханаас тодруулбал, “Энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Мөн шүлхий болон малын гоц халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор зарим аймаг орон нутагт малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Иймд махны экспортыг түр хугацаагаар хязгаарласан” гэсэн юм.

Х.Доржпалам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж