Хариуцлагын гэрээ иргэдэд дарамт, албан хаагчдад авлига!   | News.MN

Хариуцлагын гэрээ иргэдэд дарамт, албан хаагчдад авлига!  

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

Хариуцлагын гэрээ иргэдэд дарамт, албан хаагчдад авлига!  

Хариуцлагын гэрээ иргэдэд дарамт, албан хаагчдад авлига!  

Дампуурахад ойрхон байгаа аж ахуйн нэгжүүдээ хариуцлагын гэрээ нэрээр хэдий болтол дарамтлах вэ. Хоёр жилийн турш хөл, хил хорионд байсан Монголын бизнес эрхлэгчид арай гэж үүд хаалгаа нээнгүүт хариуцлагын гэрээ нэрээр хаалга үүдийг нь барьдаг болжээ.

Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг соёлын үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан “Хариуцлагын гэрээ”-нд өөрчлөлт оруулж, гэрээг  шинэчилж, зүйл заалтууд нь өөрчлөгдөхөөр болсон. Энэ нь “Хариуцлагын гэрээ” илүү хатуу баримтлуулахаар болсон байна. Өнгөрсөн хугацаанд  45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа. Тус байгууллагууд нь 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдаж, үйлчилсэн гэх шалтгаанаар зөвшөөрлийг нь цуцалсан гэх мэдээллийг албаны хүмүүс мэдээлсэн. Энэ мэтчилэн ААН байгууллагуудаа хууль тогтоомжоор дарамтлаад байвал ажилгүйдэл, ядуурал өдрөөс өдөрт нэмэгдсээр байх болно.

Цар тахлын халдвар дотоодоо алдаагүй байх үеэс л сүржин, даржин эхэлсэн хөл хорионы дэглэм эдийн засгийн уналтыг бий болгосон. Энэ хүрээнд Х тайлан өгөх болсон компаниудын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, Х тайлан өгч буй нь дампуурах магадлалтай гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 60 орчим мянган аж ахуй нэгж Х тайлан өгдөг байсан тоо 90 мянга болж өсчээ.

Монгол Улсад 200 гаруй мянган аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж, татвараа төлдөг нь 50 хувь нь байдаг. Үндэсний статистикийн хорооноос цар тахлын үеийн  Аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг татварын ерөнхий газартай хамтран ажиллаж татан буулгах шаардлагатайг нь үйлчилгээний эрхийг цуцална” гэх байр суурийг саяхан илэрхийлсэн. Энэ бол цар тахлын үед гаргасан төрийн буруу шийдвэр гэдэгт харамсах хүн ч цөөнгүй байна.

Өнгөрсөн долдугаар сараас Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын шийдвэрээр аж ахуйн нэгжүүд “Хариуцлагын гэрээ”-г байгуулж эхэлсэн. Хэрэв гэрээг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар торгуулахаас эхлээд үйл ажиллагааг нь хаах хүртэл хариуцлага тооцохыг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн.

Энэ дөнгөн данган үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд маш том дарамт болж байгааг сануулахад буруудахгүй биз. Хэрэвзээ ажилгүйдэл, ядуурлыг өгшүүлэхийг хүсээгүй юм бол Д.Сумъяабазар дарга хариуцлагын гэрээ нэрийн ард нуугдсан төрийн дарамтаа зогсооё.  Хариуцлагын гэрээ иргэдэд дарамт, албан хаагчдад авлига болж байна.

Х.Доржпалам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-04 185.31.175.215

****** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Монголчуудаа Өглөө Хальтирсан Баасан дээрээ Орой Хальтирч болдогүйн шүү 🙏🙏🙏 2021-11-04 202.126.88.157

Сүүлийн үед Хорио Суларлаа гэнгүт л хэдэн зохиолын дуучид ба монголчууд ч ёстой тогтож ядацгааж бнадаа хөөрхий…Монголчууд минь ээ !! Өглөө хальтирсан баасан дээрээ орой дахиж хальтирч болдогүйм шүү дээ , Ум мани бадмэ хум 🙏🙏🙏 Одоо жахн Ухаажиж, Хариуцлагажин, Номондоо байцгааёоо…
Буянтай нь Сонсож, Билэгтэй нь Ухааждаг Хорвоо гэдэг дээ

Avatar

м 2021-11-04 202.9.46.248

монголд мөрөөрөө ажилахад хэцүүү нам дагаж б**с долоож цүнх баригч даргадаа пялдагаууудажилтай болсон эр эм шуналуудаас бөөн дарамт авилгал ард иргэд хонь болсондооо

Avatar

Энхээ 2021-11-04 202.70.34.70

Х.Доржпалам маш буруу сэтгэж бичиж байна. Хариуцлагын гэрээ хэрэгтэй. Бүгд хуулийн дор захирагдаж, харилцан хариуцлагатай байж л ААН-үүдийн үзүүлэх үйлчимлгээ эмх замбараатай, стандартад нийцсэн үйлчилгээг явуулна. Эс тэгвэл, дураар нь таьвбал хаа хаанаа бардак үүснэ. Жишээ нь таны хүүхэд 17 настай, дэлгүүрээс арх худалдан авах, найз нартайгаа дарвиаад бааранд ороод чөлөөтэй архи авч уухыг та зөвшөөрөх юм уу. үүнийг чинь хяналт, хариуцлага гээд байгаа юм.

Avatar

ylc 2021-11-04 216.38.195.77

ardsyg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж