Хариуцлагын гэрээ иргэдэд дарамт, албан хаагчдад авлига!  

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

Хариуцлагын гэрээ иргэдэд дарамт, албан хаагчдад авлига!  

Хариуцлагын гэрээ иргэдэд дарамт, албан хаагчдад авлига!  

Дампуурахад ойрхон байгаа аж ахуйн нэгжүүдээ хариуцлагын гэрээ нэрээр хэдий болтол дарамтлах вэ. Хоёр жилийн турш хөл, хил хорионд байсан Монголын бизнес эрхлэгчид арай гэж үүд хаалгаа нээнгүүт хариуцлагын гэрээ нэрээр хаалга үүдийг нь барьдаг болжээ.

Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг соёлын үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан “Хариуцлагын гэрээ”-нд өөрчлөлт оруулж, гэрээг  шинэчилж, зүйл заалтууд нь өөрчлөгдөхөөр болсон. Энэ нь “Хариуцлагын гэрээ” илүү хатуу баримтлуулахаар болсон байна. Өнгөрсөн хугацаанд  45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа. Тус байгууллагууд нь 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдаж, үйлчилсэн гэх шалтгаанаар зөвшөөрлийг нь цуцалсан гэх мэдээллийг албаны хүмүүс мэдээлсэн. Энэ мэтчилэн ААН байгууллагуудаа хууль тогтоомжоор дарамтлаад байвал ажилгүйдэл, ядуурал өдрөөс өдөрт нэмэгдсээр байх болно.

Цар тахлын халдвар дотоодоо алдаагүй байх үеэс л сүржин, даржин эхэлсэн хөл хорионы дэглэм эдийн засгийн уналтыг бий болгосон. Энэ хүрээнд Х тайлан өгөх болсон компаниудын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, Х тайлан өгч буй нь дампуурах магадлалтай гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 60 орчим мянган аж ахуй нэгж Х тайлан өгдөг байсан тоо 90 мянга болж өсчээ.

Монгол Улсад 200 гаруй мянган аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж, татвараа төлдөг нь 50 хувь нь байдаг. Үндэсний статистикийн хорооноос цар тахлын үеийн  Аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг татварын ерөнхий газартай хамтран ажиллаж татан буулгах шаардлагатайг нь үйлчилгээний эрхийг цуцална” гэх байр суурийг саяхан илэрхийлсэн. Энэ бол цар тахлын үед гаргасан төрийн буруу шийдвэр гэдэгт харамсах хүн ч цөөнгүй байна.

Өнгөрсөн долдугаар сараас Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын шийдвэрээр аж ахуйн нэгжүүд “Хариуцлагын гэрээ”-г байгуулж эхэлсэн. Хэрэв гэрээг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар торгуулахаас эхлээд үйл ажиллагааг нь хаах хүртэл хариуцлага тооцохыг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн.

Энэ дөнгөн данган үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд маш том дарамт болж байгааг сануулахад буруудахгүй биз. Хэрэвзээ ажилгүйдэл, ядуурлыг өгшүүлэхийг хүсээгүй юм бол Д.Сумъяабазар дарга хариуцлагын гэрээ нэрийн ард нуугдсан төрийн дарамтаа зогсооё.  Хариуцлагын гэрээ иргэдэд дарамт, албан хаагчдад авлига болж байна.

Х.Доржпалам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж