Шуурганы улмаас Ховд аймгийн сумдын цахилгаан тасарчээ | News.MN

Шуурганы улмаас Ховд аймгийн сумдын цахилгаан тасарчээ

Шуурганы улмаас Ховд аймгийн сумдын цахилгаан тасарчээ

Шуурганы улмаас Ховд аймгийн сумдын цахилгаан тасарчээ

Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Баруун хаяа” гэдэг газарт өчигдөр /2021.11.4/ 07:00 цагт 18-24 метр секунд шороон шуурга шуурсны улмаас тус сумын чиглэлийн 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 287 дугаар тулгуур хугарчээ. Цахилгаан тасарсны улмаас хохирол учирсан эсэх талаар Ховд аймгийн цахилгаан түгээх сүлжээ компаниас тодрууллаа.

Өчигдөр өглөө хүчтэй шуурга шуурч, цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан. Засварын бригад ажиллаж байна. Одоогоор цахилгаан дамжуулах шугамд гарсан гэмтлийг завсарлаж чадаагүй байгаа. Зэрэг, Дарви, Манхан, Цэцэг сумдад цахилгаан тасарсан. Гэнэтийн гэмтлийн улмаас хохирсон ноцтой асуудал үүсээгүй. Гэмтлийг яаралтай засварлах бригад өчигдөр 17.00 цагт явсан. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас шугам сүлжээний тулгуур хугарах тохиолдол өмнө нь мөн гарч байсан. Аль болох хурдан засварлаж, хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүй байхыг хичээнэ. Хэд хоног засварлахыг хэлэх боломжгүй. Мэдээлэл хүргэсэн учир иргэд гомдол гаргаагүй, хэрэглээгээ зохицуулж байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-04 103.80.210.183

хөөрхий шон г өрөвдөж байна даа. дахин нэг мод авч ирж гозойлгох байх даа.

Avatar

Зочин 2021-11-04 185.31.175.215

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

huuv 2021-11-04 202.9.40.4

xilxi shon

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж