Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Баруун хаяа” гэдэг газарт өчигдөр /2021.11.4/ 07:00 цагт 18-24 метр секунд шороон шуурга шуурсны улмаас тус сумын чиглэлийн 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 287 дугаар тулгуур хугарчээ. Цахилгаан тасарсны улмаас хохирол учирсан эсэх талаар Ховд аймгийн цахилгаан түгээх сүлжээ компаниас тодрууллаа.
Өчигдөр өглөө хүчтэй шуурга шуурч, цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан. Засварын бригад ажиллаж байна. Одоогоор цахилгаан дамжуулах шугамд гарсан гэмтлийг завсарлаж чадаагүй байгаа. Зэрэг, Дарви, Манхан, Цэцэг сумдад цахилгаан тасарсан. Гэнэтийн гэмтлийн улмаас хохирсон ноцтой асуудал үүсээгүй. Гэмтлийг яаралтай засварлах бригад өчигдөр 17.00 цагт явсан. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас шугам сүлжээний тулгуур хугарах тохиолдол өмнө нь мөн гарч байсан. Аль болох хурдан засварлаж, хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүй байхыг хичээнэ. Хэд хоног засварлахыг хэлэх боломжгүй. Мэдээлэл хүргэсэн учир иргэд гомдол гаргаагүй, хэрэглээгээ зохицуулж байгаа гэсэн юм.
Холбоотой мэдээ