“Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК-ийн хамтран байгуулж буй “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” /“Хонхор БМХҮТП” ХХК/ хөрөнгийн зах зээлд гарах эхний алхмаа хийлээ.
“Хонхор БМХҮТП” ХХК-д хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар үйл ажиллагаа явуулах зорилгоор “Өлзий энд Ко капитал” ХХК, “Райнес Инвестмент” ХХК-тай “Андеррайтерын болон зөвлөх үйлчилгээний гэрээ” байгууллаа.
“Хонхор БМХҮТП”-ийн хүрээнд барилгын материалын 12 төрлийн үйлдвэр, агуулах, худалдааны төвийг цогцоор нь байгуулж, барилгын салбарт кластер үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Төслийн бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 90%-д хүрч, үйлдвэрийн барилгууд бүрэн ашиглалтанд ороод байна.
Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр 1200 ажлын байр шинээр бий болж, жилд 300 тэрбум орчим төгрөгийн барилгын материал үйлдвэрлэх болон худалдан борлуулах боломж бүрдэнэ.






Монголын анхны Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгийн зах зээл дэх үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн Хамтын ажиллагааны гэрээнд “Мегавүүд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ариунбат, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр, “Өлзий энд Ко капитал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, “Райнос Инвестмент “ үнэт цаасны компанийн Дэд захирал Н.Цэвэгмид нар гарын үсэг зурсан юм.