Цөөнхийн эсэргүүцэлтэй тулгарч буй Бээжингийн олимп | News.MN

Цөөнхийн эсэргүүцэлтэй тулгарч буй Бээжингийн олимп

Цөөнхийн эсэргүүцэлтэй тулгарч буй Бээжингийн олимп

Цөөнхийн эсэргүүцэлтэй тулгарч буй Бээжингийн олимп

Хүн төрөлхтний спортын их баяр наадам Өвлийн олимпийг дөрвөн жилд нэг удаа тэгш тоотой оны хоёрдугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн Өвлийн олимп уламжлал ёсоор 2022 оны хоёрдугаар сард Бээжин хотноо болох бөгөөд эхлэхэд гурван сарын хугацаа үлдээд буй. Гэвч энэ арга хэмжээг тойрсон маргаан хэдийн эхэлжээ.

Олон улсын хэвлэлийн төлөөлөгчдөөс бүрдсэн “Хятадын Гадаад сурвалжлагчдын клуб” тус улсын олимпийг зохион байгуулах хороонд хандан Мягмар гаригт мэдэгдэл гаргав. Тэд олимпоос өмнө болон олимпийн үеэр олон улсын сэтгүүлчдийн сурвалжлага хийх ажлын нөхцлийг сайжруулж өгөхийг хүссэн байна.

“Хятадын Гадаад сурвалжлагчдын клуб” твиттер хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ Хятадын зохион байгуулах хороо болон Олон улсын олимпийн хорооноос гаргаж буй Бээжингийн олимптой холбоотой мэдээллүүд бүрхэг агаад тодорхой бус байгаад санаа зовниж буйгаа мөн илэрхийлжээ.

Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд гадаадын сэтгүүлчдийг Хятадад болох Өвлийн олимпийн бэлтгэл ажлын талаар мэдээлэх, тэр дундаа олимпийн бамбар ирэх үйл явцыг дамжуулахад байнга саад учруулж байсан гэнэ. Энэ нь 2008 оны Бээжингийн Зуны олимпийн наадмын үеэр ажиллаж байсан туршлагаас эрс ялгаатай байгааг тус клуб онцолсон байна.

Мягмар гаригт болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин клубын мэдэгдлийг няцааж, Covid-19-ийн хязгаарлалттай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг чангатгаж байгаа гэжээ. Тэрбээр мөн зохион байгуулагчид илүү олон сэтгүүлчийг урихаар төлөвлөж байгааг онцолжэээ.

БОЙКОТ ХИЙХ ШАХАЛТ

Хятадын гадаад сурвалжлагчдын клубын мэдэгдэл нь олон улсын спортын арга хэмжээний хүрээнд Хятад улс болон олон улсын хамтын нийгэмлэгийн хооронд үүсээд буй хурцадмал байдлын хамгийн сүүлийн тод жишээ юм.

Энэ оны эхээр дүрвэгч Уйгуруудаас бүрдсэн 180 гаруй байгууллагын төлөөлөл “Дэлхийн уйгурын конгресс”-ээс Бээжингийн Өвлийн олимпийг бойкотлохыг олон улсын засгийн газруудад уриалсан юм. Тэрчлэн тус эвсэл Бээжингийн олимпийг үндэстний цөөнхийг ялгаварлан гадуурхагч олимп буюу "геноцид олимп" гэж тодорхойлжээ.

Гэвч “Олон улсын олимпийн хороо”-ны хамгийн ахмад зүтгэлтэн Дик Паунд энэхүү шүүмжлэлийг эрс няцааж, олимпийг аль улсад зохион байгуулах асуудлыг тухайн улсын төрийн бодлогыг харгалзан шийддэггүй болохыг “BBC” агентлагт онцлон хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт цаг уурын өөрчлөлт, Covid-19, дэлхийн эдийн засаг зэрэг цаг үеийн асуудлаар дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай гэгддэг “Их 20”-ийн удирдагчид Ром хотноо хуран чуулсан юм. Тэгвэл тус арга хэмжээнд оролцсон төрийн тэргүүнүүдэд Өвлийн олимпийн наадмыг дипломат аргаар бойкотлох саналыг удаа дараа тавьсан байна.

“Inside the Games” сайтад дурдсанаар дипломат бойкот зарлах гэдэг нь “Тамирчдаа тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн ч засгийн газрын төлөөлөгчид олимпийн ажиллагаанд ирж оролцохгүй байхыг” хэлдэг аж. Одоогоор аль ч улс бойкотлох арга хэмжээг зөвшөөрөөгүй ч Их Британи, АНУ-ын эрх баригчид дипломатууддаа санал болгосон талаар “Reuters” мэдээлжээ.

ЭСЭРГҮҮЦЭЛ БА ҮЙМЭЭН САМУУН

Өнгөрсөн сард Грект болсон бамбар асаах ёслолын ажиллагааг Төвдийн туг далбаа, “Геноцид олимпийг хориглоно” гэсэн бичигтэй лоозон барьсан хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид тасалдуулсан юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр, идэвхтнүүд хамгаалалтын бүсийг сэмхэн давж, ёслолын ажиллагаа болсон эртний Грекийн цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрчээ.

Олимпийн бамбар асаах ёслолын ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээсэн хорооноос үйл явдалтай холбоотойгоор мэдэгдэл гаргахдаа “Грекийн Олимпийн хороо хувь хүний ​​үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэн үздэг ч энэхүү уламжлалт соёлын үйл ажиллагааг цөөн тооны хүмүүс өөр зорилгоор ашиглаж байгаад харамсч байна” гэжээ.

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ром хотод мөн эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Өнөөдөр Глазго хотноо болж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 26 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр ч энэ төрлийн жагсаал гарах төлөвтэй байгаа билээ.

COVID19 "ХАМГИЙН ТОМ СОРИЛТ" ХЭВЭЭР БАЙНА

Гэсэн хэдий ч Өвлийн олимпийг зохион байгуулагчид эсэргүүцлийн жагсаал цуглааныг үл харгалзан олимпийг бодит арга хэмжээ болоход саад учруулж буй хамгийн том хүчин зүйлийг Covid-19 гэж тодорхойлжээ.

Өвлийн олимп эхлэхээс 100 хоногийн өмнөх өдрийг /10.27/ тохиолдуулсан хэвлэлийн хурлын үеэр зохион байгуулах хорооны ажилтан Жан Жяндун "Халдвараас урьдчилан сэргийлэх нь Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулахад тулгарч буй хамгийн том сорилт юм" гэжээ.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр тэмцээнд оролцож буй тамирчид тусгаарласан орчинд бэлтгэл сургуулилалт хийж, тээврийн унаанд суун, хооллож ундлах гэнэ. Мөн олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах бөгөөд бүх тамирчдад бүрэн вакцин хийлгэсэн байх шаардлагыг тавьж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: THE WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-04 185.31.175.215

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

yjes 2021-11-04 172.85.168.166

ypiin shingentei amtlagch

Avatar

ds 2021-11-04 66.181.161.84

unuudur uivar tuvd gej yriad hereg bn uu? ter oron nutgaar n orj jineheneesee yvagdaj bgaa niigmiin amidral ymtai n tanitsaad daraa . ingej uimerch munginah heregtei ym bish uu?!

Avatar

иргэн 2021-11-04 192.82.73.2

Тусгаар тогтнолоос илүү амьдрал гэж үгүй х***а минь бүү андуур. Монголчууд сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэж хэлэх дуртай. Хятад хөгжил гэж хөөрцөглөхч тэр нь х***а бараа аяга шигээ нимгэн хэврэг хулхи хэтэрхий өнгө хуар хог байдаг. Хятад машин хэдий гялгар байж болох ч Герман бенз Япон тоёотог бидний энэ ёвоо насанд гүйцэхгүйтэй адил Монгол түүх өв соёл тусгаар тогтнол эх сайхан орны минь гоё ганган чамин тансагыг үгүйсгэж үл гүйцнэ.

Avatar

Зочин 2021-11-04 192.82.73.250

Монгол орос хятадын харилцааг сэвтүүлэх зорилготой та нарын санаа хол явахгүй.Монгол улс төвийг сахиж, найрсаг харилцаа хамтын ажиллагааг дэлхийн улс орон бүртэй ижил тэгш хөгжүүлэх зорилт өмнөө тавьдаг..

Avatar

bydyylos 2021-11-04 172.85.168.166

down townaar, xotiin zaxaar zyraglaj – | |@

Avatar

Badarch taxar 2021-11-04 103.57.95.123

Энэ балай олимпоос болж монголын хилийг хаагаад байгаа юм энэ олимпийг х****л идээсэй !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж