"Д.Монголхүүг суллаж, эмнэлэгт шилжүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

"Д.Монголхүүг суллаж, эмнэлэгт шилжүүлнэ"

"Д.Монголхүүг суллаж, эмнэлэгт шилжүүлнэ"

Иргэн Д.Монголхүүг суллах шийдвэр гаргажээ. Энэ талаар "Зон олны нам"-ын дарга Э.Одбаяраас тодруулахад "Бид өдрөөс хойш 461 дүгээр хорих ангийн гадна өмгөөлөгчөө хүлээлээ. Шүүхийн тогтоолоо аваад, Д.Монголхүүг шууд эмнэлэгт хүргэнэ. Түүний түрүү булчирхай өвдөж, шээс нь гарахгүй байгаа. Цагдаагийн алба хаагчид баривчилгаа хийх үеэрээ хөлөөрөө тийрч, машинд оруулсан. Тэрнээс хойш түрүү булчирхай нь өвдөж эхэлсэн" гэв.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Монголхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр хүлээн авчээ. 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлож, прокурорын санал, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцсэн байна.
Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийн нотлох баримтуудыг судалж үзээд, Д.Монголхүүд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Мөн хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Монголхүүгийн холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан, цаашид үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагагүй байх тул түүнд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдөр (2021.11.03)-өөс эхлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1. 3-т зааснаар тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Э.Одбаяр, Д.Монголхүү нар эрх баригчдын алдаатай бодлого шийдвэрийг эсэргүүцэж, "Nodoublestandart" жагсаалыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж