УОК: Зайлшгүй шаардлагатай 19.4 тонн эм татан авлаа | News.MN

УОК: Зайлшгүй шаардлагатай 19.4 тонн эм татан авлаа

УОК: Зайлшгүй шаардлагатай 19.4 тонн эм татан авлаа

УОК: Зайлшгүй шаардлагатай 19.4 тонн эм татан авлаа

Улсын онцгой комисс (УОК)-ын Нэгдсэн шуурхай штабаас өнөөдөр (2021.11.03) цаг үеийн асуудлаар
иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон танилцуулахдаа шинээр зарим зохицуулалт хийсэн. Тодруулбал, үзвэр үйлчилгээ үзэх иргэд гуравдугаар тунд хамрагдсан байх, эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимд орох шийдвэр гарсан.

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын Генерал Б.Ууганбаяр:

-Өнөөдөр МИАТ-ээр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл ирсэн. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дараагийн ачаа ирнэ. Энэ сарын 8, 10-нд мөн эм, эмнэлгийн хэрэгслийн нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг татан авах ажлыг зохион байгуулж байна. УОК-оос богино хугацааны гурван ажил төлөвлөсөн. Эхнийх нь дархлаажуулалт, хоёр дахь нь хувийн халдвар хамгааллын дэглэм, гуравдугаарт, эмчилгээ. Сүүлийн 14 хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Мөн ор зохицуулалтын багийн тусламжтайгаар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийг эмнэлэгт шууд хүлээж авч эхэлсэн. Орон нутагт ажиллаж байгаа шуурхай штабууд төлөвлөгөөний дагуу хамтарч ажиллаж байна. Агаараар эмийн хэрэгслийг татан авахаас гадна газраар импортын эм, хүнс, бараа материал татаж авахаар зорьж байна.

Covid-19-ийн дараах хүндрэлээс шалтгаалж өрх болон дүүрэгт хандах иргэдийн тоо нэмэгдэж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэд өрхийн эмнэлэгтээ заавал эхэлж хандана. Ингэснээр шат дараатай үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой.

ХҮҮХДЭД ВАКЦИН ХИЙЖ ЭХЭЛСЭН ҮЕД 2-3 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ АВАХ ТАЛААР ЯРИГДАНА

Цар тахлын нөхцөл байдал тогтворжоогүй, томуугийн улирал, мөн эхэлсэнтэй холбоотойгоор 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна. Тиймээс энэ өвөл хүүхдийг вакцинжуулах шийдвэр гараагүй учир цэцэрлэгт хүлээж авахгүйг мэдэгдлээ.

УОК-ын шуурхай штабаас иргэдийн дараах асуултад хариуллаа.

-Хятад, Монголын хил хэзээ нээгдэх вэ?

-Хоёр улсын түвшинд яригдаж байгаа асуудал учир товлосон хугацаа гэж байхгүй байна. Гэхдээ хүнс, барааны хомсдол үүсэхгүй гэдгийг мэдэгдэж байна. Эрээний хил хаагдсан учир нарийн ногоо тасарсан. Мөн эм, эмнэлгийн тоног төхөөрөмж хил дээр саатсан асуудал ч бий. Зохицуулалтыг яаралтай хийж ажиллана.

-Ерөнхий боловсролын сургууль танхимаар бүрэн хичээллэх боломжтой юу?

-Одоогийн байдлаар 100 хувь танхимаар хичээллэх боломжгүй. Судалж байгаа хэдий ч танхим, цахим хосолсон хэлбэрээр орох нь илүү оновчтой гэж харж байна.

-"Спутник" вакцины татан авалт ойрын хугацаанд хийгдэх үү?

-Ойрын хугацаанд татан авах боломжгүй гэдгийг ОХУ-аас мэдээлсэн. Учир нь Орос өөрийн орны иргэдээ ч вакцинд бүрэн хамруулж чадаагүй байгаа юм.

-Гуравдугаар тунг албадлагаар хийх нь зөв үү?

-Албадлагаар хийж байна гэж харах нь буруу. Нөхцөл байдлаас шалтгаалж яаравчлах хэрэгтэй байгааг та бүхэн мэдэж байгаа.

Covid-19-өөр өвдсөн хүмүүст эмийн багц олгож байгаа юу?

-Харъяа өрхийн эмнэлгээр дамжуулан олгож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-03 66.181.164.175

хоол хүнс авах хэрэггүй эм тариагаа авъя

Avatar

Зочин 2021-11-03 66.181.182.124

Тийм болтугай.

Avatar

Зочин 2021-11-03 193.218.118.125

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Оюутан 2021-11-03 64.119.25.6

Хөрш 2 оронтой удаан хугацааны тогтвортой байдлын болоод бизнесийн гарын үсэг зурсан олон гэрээ, хэлэлцээр байгаа. Гэвч энэ зүгээр л цаас. Аль ч орон зөвхөн өөрсдийгөө л бодно, өглөө сэрэхэд чинь хилээ хаана, бүх зүйлээ тасална, бидний яах нь тэдэнд ёстой падгүй, харин ч сайн. Иймд ҮАЗөвлөл удаан хугацааны төлөвлөгөө, үндэстнээ хамгаалах бодлогоо хэрэгжүүлэхгүй бол бид яах вэ…
3 жилийн хүнсний болоод нэн шаардлагатай зүйлсийг нөөцтэй байх ёстой.
Ах нар минь дээ эх орноо бод л доо

Avatar

Зочин 2021-11-03 95.169.230.7

Ийм их эм авсан гэхэд итгэхгүй байна.худлаа бураад байгаа юм биш үү 🤮

Avatar

чагнаа 2021-11-03 192.82.72.94

УОК боломжоороо сайн ажиллаж байгаа. Гадаад мэдээг үзэж суухад манайхаас баян улсад ч бүх юмны үнэ нэмэгдсэн, шатахуун тасалдсан … гээд хэцүү тохиолдол их байна. Гэвчтодорхой хэсэг хүн УОК-ын урмыг хугалах олон юм гаргасаар байгаа нь чухамдаа тэд гайгүй сайн ажиллаад байгаатай холбоотой гэж санагдах болоод байна

Avatar

иргэн 2021-11-03 202.179.24.163

ашгүй дээ. Хоол хүнсээ зохицуулаад байх боловч эмнэлгээр явж байгаа үед эм тариа олно гэдэг ёстой хэцүү ажил байна лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж